"Хайрт минь, би чинийхээ төлөө үхэж ч чадах байсан гэдгийг минь санаарай."
***
SERA's POV
Би итгэх дуртай.
Түүний намайг хайрлаж байсан хугацаа бүрт зүрх сэтгэлээрээ, үнэн бүхнээрээ дэнчин тавиад итгэх дуртай. Тэр залууг надад хайртай байсан гэдэгт бүрэн дүүрэн итгэх дуртай...
Түүний хуурамч бүхэнд ч итгэх дуртай.
Зүгээр л итгэл гэгддэг тэр хэврэгхэн зүйлээ хайртай залуудаа өгөөд алдсан ч хамаагүй итгэхийг л хүсдэг.
Хэзээ ч намайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй гэдгийг, хэзээ ч надад бүх үнэнээ хэлж байгаагүй гэдгийг ч мэдэх хэрнээ би цаг үргэлж итгэхийг хүсдэг. Тэгвэл ядаж л өөрөөсөө болж түүний хайрыг алдсан мэтээр төсөөлж, түүнийгээ буруутгахгүй байж чадахаар болно. Мэдэрч байгаагүй хайрынхаа төлөө хайртыгаа биш, өөрийгөө буруутгах хүчтэй болж чадна.
Би түүнийг урьд өмнө нь ганц ч удаа буруутгаж үзээгүй.
Харин сүүлийн удаа уруул дээр нь үнсээд явуулж байсан үеийг одоо хүртэл зүрхээ өвтгөн байж санадаг юм.
Тэнгэр цэлмэг байж дээ.
Харин одоо түүний байхгүй бидний тэнгэрт хар зузаан үүлс, гэрлээ алдсан сар л үлдэж.
"Жонгүг... Тэр эмэгтэй чинь тэгээд хэн юм?"
"Тэр... Эмэгтэй биш. Т..Тэхён..."
Одоо ч тодхон дуулдаж байх чинь? Өмнө минь сөхөрч суугаад надаас гуйж байсан түүний хоолой...
Би түүнтэй бүтэн таван жилийг хамт өнгөрөөсөн юм. Миний амьдралын хамгийн аз жаргалтай, хамгийн сайхан үе... Тэр цаг хугацаа л байсан.
Тэгж амьдарсан юм чинь, тэр намайг хайрласан юм чинь би одоо үхсэн ч харамсахгүй ээ.
YOU ARE READING
Rent a WIFE || PJM [Completed]
FanfictionНөхөр минь намайг түүнд түрээсэлчихсэн юм.