7. Зургаан сар...

2.9K 338 39
                                    

"Алдааг чинь уучилдаг цагаатгал байхсан."

***

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.


***

Тодорхойгүй...

Бүх зүйлийг нэг бүрчлэн тодорхойлох боломж байдаггүй. Толгой эргэм сэтгэл хөдлөл дундаа гуниг цөхрөлдөө автахаас өөр тодорхой зүйлгүй.

Юу хийхээ мэдэхгүй... Юу бодохоо ч мэдэхгүй...

Хэн гэдгээ ч мэдэхгүй. Хэнд итгэхээ ч мэдэхгүй.

Энэ л миний амьдрал.

Хүүхэд байхдаа боддог байсан юм. Ирээдүйгээ гэрэл гээгээтэй, аз жаргалтай, амар тайван байх тухай... Сайн нөхөртэй болж, сайхан эмэгтэй ч болоод хүүхдүүдтэйгээ хамт зугаалаад л... Энгийн бас жаргалтай. Тийм л амьдралыг мөрөөддөг байсан.

Гэтэл зарим зүйлс нүд ирмэхийн зуурт л өрнөж, харин зарим нь туйлын удаанаар үеэ өнгөрөөдөг бололтой.

"Тэр ухаан орчихлоо."

Ямар нэгэн эмнэлэгийн төхөөрөмжийн нэгэн хэмнэлээр дуугарах чимээ чихийг минь дүүргэсээр би нүдээ удаанаар нээлээ. Ухаан орж ч амжаагүй хий дэмий ширтэж байтал нүд рүү минь хурц гэрэл тусгах нь тэр.

Би хаана байна аа? Сүүлд юу боллоо?

Санахгүй байна...

Би толгой сэгсрэхдээ хамгийн сүүлийн ой дурсамжаа эргүүлж авахыг хичээн нүдээ анив.

Жимин... Жимин...

Яагаад энд түүнээс өөр хүн байхгүй байдаг билээ?

***

(Тайлбар: Үгсийн фонт өөрчлөгдөхөөрөө өнгөрсөн зүйлээ дурсаж байгаа гэсэн үг шүү~)

"За тэгээд... Залуучуудын утсан хүүхэлдэй болж, биеэ үнэлэх ямаршуухан байна даа? Жимин энд хүртэл чамайг авчирсныг бодоход чи ч сайн бололтой."

Үдэшлэг...

Танихгүй бүсгүйн хэлсэн хэдхэн өгүүлбэр...

Rent a WIFE || PJM [Completed]Onde histórias criam vida. Descubra agora