15. Миний хүн...

2.5K 290 29
                                    

"Нэг л өдөр чи уулзсан хүн бүрээсээ намайг хайх болно."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

AUTHOR's POV

(Нэг жилийн өмнөхөөсөө үргэлжилж байгаа болно.)

Зэврүүхэн салхи хүчтэйхэн үлээх зуны сэрүүхэн шөнийн тэнгэрт энэ удаа нэг ч од гялтаганаж үзэгдсэнгүй.

Тас харанхуй...

Удалгүй хаалганы бариул доош дарагдах нь дуулдаж, өндөр эмнэлэгийн дээвэр дээр нэгэн бүсгүй гарч ирэв. Эмнэлэгийн нимгэн хувцас нь түүнийг дааруулах аятай тэр багахан чичрэх ч өвдөлтөндөө дассан бие нь хариу үйлдэл үл үзүүлнэ. Урт хар үс салхинд намрихдаа цэцэгсийн үнэр ханхлуулах ч тэр нь хагдарч унахдаа тогтож үлдсэн сүүлийн ганцхан цэцэгний үнэр гэж хэн санах билээ.

Энэ эмэгтэй бүхнийг хайрлахыг хүсдэг байлаа.

Түүнийг өвтгөсөн ч тэр хайр бүгдийг эдгээнэ гэдэгт итгэдэг байв. Түүний шарх сорви, зүрхэнд үлдсэн гүн зураасыг ч эмчилнэ гэж тэр найдсан. Гэвч эцэст нь түүний бүх зүйлийг хайр булаагаад, авч одохдоо шархыг нь тэлэхээс хэтрээгүй нь харамсалтай.

"Энэ хүртэл сайн байлаа. У Инсү..."

Өндөр барилгын дээвэр дээрх агаар түүний хувьд жинхэнэ эрх чөлөө шиг л мэдрэгдэх аж. Харцанд нь мөнхийн гуниг сүүдэртэж, хайр хүсдэг зүрх нь түүнийг амьдар гэж ятгах битгий хэл, хайрын тухай ганц ч үг хэлж зүрхэлсэнгүй. Түүний бие туйлдаа хүртэл өвдөж байгааг тэр мэднэ. Гэвч тэр ингээд ч болов сүүлийн удаа итгэл дүүрэн амьсгалж байгаадаа талархана.

"Хайртай шүү. У Инсү..."

Эцэст нь бүсгүй ийн шивнээд дээврийн ирмэг хэсэг рүү нэг алхам ойртов. Түүний итгэл, сэтгэл, амьдралын гал, зүрхний цохилт нь мөхсөн мэт мэдрэмж бүтнээр нь дүүргэж байсан болохоор тэр цаашдаа тэвчиж амьдрахыг хүссэнгүй.

Rent a WIFE || PJM [Completed]Where stories live. Discover now