Хэсэг 3

2.4K 241 13
                                    

Тэнд байсан хүүхдүүд бүгд Бэкхёны яг юу хийх бол гэсэн шиг ямар ч хөдөлгөөн хийлгүй зөвхөн бидэнлүү ширтэнэ. Харин Бэкхён газар сөхрөн суух надруу гараа сунган инээмсэглээд

"Одоо болтол ойлгоогүй хэрэг үү? Энд чамд туслах хэн ч байхгүй"

Би түүний гарыг цохин газраас босоод "Тэгвэл хүссэнээ хий л дээ! Айна гэж бодоо юу?"

Гэсээр хажуу тийш хартал боол сугалсан гэх тэдгээр хүүхдүүд их л муухай царайлах бөгөөд Жокерүүд инээсээр Бэкхёны ард очин зогсох бөгөөд Бэкхён ч үл ялиг мушилзаад

"Нэгийгээ үзье гэж үү? Болж байна"

Түүнийг ингэж хэлтэл түүний ард зогсох өндөр залуу чихэнд нь ямар нэг зүйл шивнэх бөгөөд түүний хэлсэн үг Бэкхёнд таалагдсан бололтой уруулаа арчин хуруугаа дээш өргөөд

-Эхний даалгавар Сэүний нууц өрөөнөөс түүний чухал зүйлийг олж ирэх!

Тэдний царай барайх бөгөөд түүний хэлсэн нь бараг л боломжгүй. Сэүн гэж хэн болох? Түүний өрөө хаана байдаг? Бас чухал зүйл нь юу гэдгийг бид мэдэхгүй!

-Энэ чинь боломжгүй зүйл байна!

Гараа атган аль болох айгаагүй мэт дүр үзүүлэн хэлтэл Бэкхён надруу нүднийхээ булангаар харан инээмсэглээд

-Хугацаа 20 минут!

-Ядаж бидэнд жишээ өгч болохгүй гэж үү!

Гэтэл тэр уруулаа зуун миний хойно ирж зогсоод

-Жэхид баярлаарай. Хугацаа 5 минут. Цаг явж эхэлсэн!

Гэсээр түүний утсан дахь цагны чимээ явж эхлэх үед тэд юу ч хэлэлгүй шууд л тэндээс гүйн гарах нь тэр.... Харин би байрнаасаа огтхон ч хөдөлж чадсангүй.. Тэдний бах нь ханаж байгаа бололтой инээдээ барьж ядсаар

-Чиний ам л сайн хөдөлдөг бололтой тийм үү? Одоо өөрийгөө мэдэж авав уу?

Би доош ширтэн юу хийх ёстойгоо ойлгохыг хичээж байтал Бэкхён гарт байх утасыг минь булааж аван газар шидээд

-Утас хэрэглэхийг хэн зөвшөөрөөв?

Тэр үнэхээр намайг тамлахыг хүссэн бололтой!

-Би энэ тоглоомонд чинь орохгүй! Гэтэл тэр намайг тохуурхсан царай гарган эрүүнээс минь бариад

-Чалчиж л бай! Надаас гуйх үе чинь ирэх л болно!

Ингэж хэлэх үед нь хугацаа дууссан бололтой түүний утас чанга дугарах бөгөөд түүний хажууд зогсож байсан залуу чанга яригч аван

JOKER II Where stories live. Discover now