Хэсэг 6

2.2K 209 6
                                    

Тэр залуу хурдхан гэгч нь түүнээс уучлалт гуйн урд минь ирж зогсон гараа сунгах бөгөөд түүний гар аймшигтай чичирж байлаа. Хэдий түүнд уур минь хүрч байсан ч гараа түүнд өгтөл тэр намайг татан босгон Бэкхёнлуу харуулах бөгөөд Бэкхён санаа алдаад

"Жүжиг минь ингэхээр утгагүй болчихлоо! Хараал ид!" Гэсээр гарт байх үдээсний машинаа газар шидэн самбарын урд зогсоод

"Хэзээнээс та нар өөрийн дураар хүн дээрлэхдэг болчихоов?" Хэмээн орилох нь тэр... Яагаад ч юм мэдэхгүй ч түүний энэ байгаа байдал үнэхээр дур булаам харагдаж байлаа... Өмнө нь анзаарч байсан ч охидууд яагаад түүнд тэгж их татагддагыг огтхон ч анзаараагүй байж..

"Миний дүрэм миний хэлсэн үгээр л байж чадахгүй бол алчихна шүү!"

Тэр ингэж хэлчихээд хүчтэй гэгч нь хаалгаа хаан гарах бөгөөд Сэүн миний урд ирж зогссоноо

"Чи ч үнэхээр асуудалтай охин юмаа яг Наёон шиг" гэснээ эрхий хуруугаа гозойлгон инээсээр гарах нь тэр... хүүхдүүд одоо л санаа нь амарч байгаа бололтой дуу гарган юу ч болоогүй мэт ширээндээ сууцгааж байлаа.

Ингэсээр хичээлийн цаг дуусан дахиад л зааланд цугларах тушаал авах бөгөөд гараа угаах ч зав огтхон ч гарсангүй. Цус минь хатчихсан ам маш их л цангаж байгааг л мэдэж байна. Бид бүгд сурсан юм шиг л тэднийг орж ирэхийг хүлээн зааланд ямар ч чимээ гаргалгүй зогсоно. Харин удалгүй тэдний хоорондоо ярилцан инээлдэх дуу ойртсоор эцэст нь хаалга онгойх чимээнээр бид урагш ширтлээ. Харин тэд өнөөдөр ямар ааш нь хөдөлсөн юм мэдэхгүй ч уут дүүрэн ууж идэх зүйл барьчихсан бидний урд тавиад

"За өнөөдөр найрлацгаах уу даа?"

Жуниныг ингэж хэлэх үед түүний хэлсэн үгэнд итгэх нэг ч хүн байсангүй. Бүгд л хөдөлж чадалгүй бие биерүүгээ ширтэнэ.

"Хөөе та нар чинь дүлий юмуу? Хурдан тойроод суу!"

Чимээгүй заал гэнэт л дуу хүний алхах чимээгээр дүүрэх бөгөөд тэд ч итгэж ядан тэдний авчирсан зүйлсийг гарган тавьцгаан тойрон сууцгаалаа. Харин тэд бидний ардуур алхацгаан байдлыг ажигласаар.

"Алив сайхан байцгаа л даа!" Бэкхён ингэж хэлэн бидний урд байх шилтэй сөжүнээс аван задлаад

"Хүн бүрт нэг оногдоно. Хурдан ав"

Бид түүний тушаалыг сонсонгуутаа л юу ч бодож амжилгүй хариу үйлдэл гаргасаар. Би ч хамгийн ойр байх нэгийг аван задалтал тэд бидний хажууд цуг суун гарт байх шилтэй сөжүрүүгээ заан

JOKER II Where stories live. Discover now