Хэсэг 18

2.5K 213 6
                                    

Өнөөдөр Жокер гэх тоглоомын сүүлчийн өдөр. Тэгсэн хэрнээ эцэст нь зүрхэндээ нэг Жокертой тоглоомыг дуусгаж байгаа минь би ялагдсан гэсэн үг юм болов уу? Эсвэл Жокерын зүрх сэтгэлийг өөртөө татчихсан ялагч юм болов уу?

Бэкхён аль хэдийн түрүүлээд явчихсан бололтой. Хажуу тийш харахад тэр байхгүй ч гэсэн түүний үнэр бас дулаахан хөнжил.. Яг л Бэкхёнд тэврүүлээд хэвтэж байгаа мэт үнэхээр сайхан байна!

Утас дуугаран хичээлд явах цагыг минь илтгэх шиг л. Энэ өдрийг хоног тоолон хүлээж байлаа. Гэтэл яг тулаад ирэх энэ мөчид цаанаа нэг л эвгүй сэтгэгдэл төрөөд ч байх шиг. Хэдий бүх л өдөр яг л тамд байгаа мэт өнгөрч байсан ч гэсэн.. Бэкхёнтой ойртох тусам тэр тамын ханхүү там дундах сахиусан тэнгэр мэт л... Дулаахан бас сайхан мэдрэмж.

Хувцасаа өмсөн цүнхээ үүрсээр дахиад ганцхан өдөр гэсээр сургууль руу дуу аялан алхлаа. Өнөөдөр гадаа ч тэр цаанаа л нэг л бүрхэг байгааг бодвол яг л сэтгэл зүрхийг минь илэрхийлж чадахгүй байгаа мэт л..

Сургуулийн гадна иртэл хүүхдүүд бүгд л хашааны дотор бөөгнөрчихсөн зогсож байгаа харагдав. Хэзээд хэрэгт дуртай хүмүүс учир ямар нэг зүйл болсон нь тодорхой. Бага багаар ойртон харвал том хайрцаг дотор Бэкхён бид хоёрын хамтдаа байсан зургууд болон зарим нь тал шатчихсан зураг...

Хайрцагны гадна хар бэхээр
"Хачирхалтай сул тал юм гээч" хэмээн бичсэн байх бөгөөд хүүхдүүд намайг харсан даруйдаа л муухай жигшсэн харц шидлэн зарим нь бүр урд минь тулж ирээд

"Завхай новш" гэх мэтээр доромжлон мөрлөж байв. Үнэхээр ямар буруу хийснээ мэдэхгүй байгаа ч тэр хайрцагтай зүйлсийг аван алхтал Бэкхён яг л урдаас минь чиглээд ирж байгаа харагдав. Хэрвээ тэр энэ зүйлийг хараагүй бол яах вэ? Эсвэл...

"Наадхаа хая"

Тэр уурлачихаж. Түүний харц болон бага зэрэг уруулаа хазлах зуршлаас нь уурласан гэдгийг нь амархан мэдэж байлаа.

"Гэхдээ энэ.." гэтэл тэр гарт минь байх хайрцгыг цохин газар унагаад

"Хэлснийг минь хийгээдэх гэж байна!" Хэмээн чанга гэгч нь орилох нь тэр.

Анх удаа л түүнийг ингэж орилж байхыг нь харж байгаа болохоор надад хэлэх ч үг олдсонгүй. Хий дэмий л түүний царайруу ширтэх хэдий ч тэр үсээ хойш болгон халааснаасаа тамхиа гаргаж ирэх бөгөөд би ч түүний гарыг барин

"Бэкхён. Би одоо чиний энэ зангаас үнэхээр залхах гээд байна шүү"

Түүний яах гээд байгаа нь мэдэгдэхгүй энэ зан нь намайг бараг л галзууруулах нь. Магадгүй хэзээ ч түүний аашыг олохгүй байх...

JOKER II Where stories live. Discover now