Хэсэг 4

2.2K 224 13
                                    

Арай гэж л тэр газраас босон гэрлүү алхах замд зөрсөн хүн бүр л аймшигт мангас харсан аятай ширтэн өнгөрч байв. Гэртээ орж ирэн шууд л угаалгын өрөө орон нүүр гар гээд бүх ил гарсан хэсэгээ угаан хувцасруугаа хартал авах юмгүй болчихож. Санаа алдан усаа хаачихаад гартал ээж хаалга сахин зогсож байсан болтой гэнэт л уулга алдан нүүрэнд минь хүрээд

-Бурхан минь! Миний охиныг яачихаа вэ?

Би ч аль болох түүнээс дальдчин гарыг нь холдуулан инээмсэглээд

-Юу ч болоогүй болохоор битгий санаа зов!

Мэдээж тэр миний хэлсэн зүйлийг ч тоолгүй гарнаас минь хөтөлсөөр буйдан дээр суун сэтэрсэн уруулыг минь арчин гэнэт уйлах нь тэр.

-Миний л буруу... сэтгэл санааг чинь дээрдүүлэх гэсэн ч чадсангүй.

Ээжид бүх үнэнийг хэлээд энэ тамаас гарах сонголт надад байсан ч түүнийг намайг энэ сургуульд оруулах гэж яаж зовсоныг мэдэх учир уруулаа зуун түүнийг тэврээд

-Чшш... Би жаргалтай байна! Жоохон л хугацаа хэрэгтэй байна.

Ээжийг тайвширсны дараа өрөөндөө орж ирэн шууд л орон дээрээ хэвтэн нүдээ аньлаа. Ядаж л энэ бүхэн салсан найз залууг минь санах ямар ч боломж олгохгүй байгаа нь сайн хэрэг биш гэжүү? Жоохон л тэсчихвэл дасах байх...

Сэрүүлэг дугарах чимээг хэзээнээс ингэж үзэн яддаг болчихсоноо ч ойлгож чадалгүй орноосоо босон хувцасаа өмсөн өрөөнөөсөө гартал ээж аль хэдийн ажилдаа явчихсан бололтой ширээн дээр өдрийн хоол багалчихсан байв. Инээмсэглэсээр түүнийгээ цүнхлэн сургуульдаа орж иртэл хажуугаар зөрсөн хүүхдүүд надруу сонин харцаар ширтэж байгааг би мэдэрч байлаа..

Гэсэн ч юу болсон талаар мэдэхгүй учир шууд л ангидаа орж ирэн суудалдаа суутал хажууд суудаг охин намайг нудраад

-Хөөх чи чинь энэ сургуульд арын хаалгатай байсан юмуу?

Би ч гайхсаар түүнлүү чимээгүй ширтэж байтал тэр надруу утасаа ойртуулаад

-Сургуулийн хуудас дээр чиний тухай байна лээ!

Түүний утасыг аван харвал өчигдөр намайг зодсон хүүхдүүд самбар дээр надаас уучлалт гуйчихсан захидал барин газар суусан зураг байгаа харагдав. Хамгийн хачирхалтай нь тэдний царай яг надтай адилхан шархтай байгаа нь дотрыг минь бага зэрэг эвдүйцүүлж байлаа...

-Надад тийм хүн байхгүй ээ.. гэтэл тэр ч толгой дохин надаас холдох бөгөөд яагаад хүүхдүүд надруу тэгж хараад байсан учрыг одоо л ойлгох шиг болж байлаа. Гэхдээ тэд яагаад уучлалт гуйсан.. бас яаж тэр шархыг авсан нь үнэхээр сонирхолтой юм.

JOKER II Where stories live. Discover now