Хэсэг 13

2.3K 206 22
                                    

Зивүүн амьтан. Тэр залуу инээсээр газраас босоод гараа атган

"Новш гэж... Үнэхээр хууртагдах дөхсөн байна шүү. Сул талыг нь атгалаа л гэж бодсон юмсан" гэснээ надруу харан

"Цагын гарз байж" гэсээр хараал урсгасаар тэндээс холдох бөгөөд би ч одоо болтол хэнд нь уурлахаа бодож ч амжсангүй. Бэкхён. Чи ч намайг хэн ч биш болгож байх шивдээ.

Хичээлийн хонх дуугарсаар хүүхдүүдтэй зэрэгцэн ангидаа орж ирвэл багш ч ороод ирчихсэн хичээлээ зааж байв. Тэгээд л бүхэл өдөржин хичээлд бөмбөгдүүлэн цагаа харвал 6 цаг. Хичээлийн хонх дугарсны дараа заалд цуглар гэсэн шиг л заалны хонх хангинан дуртай ч дургүй ч цүнхээ үүрсээр заалруу очлоо.

Хүүхдүүд ар араасаа орж ирсээр эцэст нь бүгд цуглах үед Жокерүүд бидний урд сандал дээр суун биднийг нэг нэгээр нь сайтар ажиглаж байлаа. Ямар ч чимээ гаргалгүй эцэст нь Бэкхён санаа алдаад

"Одоо үнэхээр тоглоом санаанд орохгүй нь" гэсээр халаасаа ухан тамхиа гаргаж ирэх бөгөөд Жунин ч толгой дохин

"Тэгвэл бөөндөө эднээр зугаагаа гаргах уу?"

Тэрний царай их л гэрэлтэж байгааг бодвол их гоё зүйл бодоод олчихсон бололтой. Мэдээж тэдэндээ л гоё.

"Тэднийг согтоож үзье! Хөгжилтэй шдээ"

Энэ бол тэднээс гарах санаа. Үнэхээр хүний төсөөлөмгүй бодлуудыг дэвшүүлдэг тийм л хүмүүс.

Тэд бүгд үүнд дуртай байгаа бололтой Бэкхён ч инээмсэглэн гараа дээш өргөөд

"Бүгд байгаа мөнгөө гаргаад өгөөдөх"

Баян хүүхдүүдийн сургууль гэсэн шиг л зузаан түрийвчнүүдээс маш их мөнгө гарч ирцгээх бөгөөд тэдний бүх мөнгөөр уух зүйл аван дахиад л биднийг тойруулан суулган эхнээс нь уулгаж эхлэв. Жунин бидний ардуур алхан уугаагүй үлдсэн хүүхдүүдийн ичгэвтэр байдалд орсон тухай яриа эхлүүлэх бөгөөд хэн ч ийм зүйл яриулахыг хүсэхгүй нь тодорхой.

Хэсэг хугацааны дараа толгой эргэн бүх мэдрэмжүүд минь дээд цэгтээ тулж байх шиг л... Бэкхён сандал дээр суун үе үе архиа бага багаар балгалан энгэрээ задгайлах нь нүдэнд маш тодоор тусаж байлаа.

"За чи! Гарч ирээд авьяасаа үзүүл"

Кёнсүү хамгийн их согтсон мэт харагдаж байгаа залууг бидний голд зогсоох бөгөөд тэр ч үнэхээр согтчихсон бололтой хааш яааш бүжиглэн түүндээ огшиж байгаа мэт тэнэг инээдээр инээнэ. Харин Жокерүүд түүний бичлэгийг хийн "Зүйтэй өшөө" гэх үгнүүдээр түүнийг хий дэмий л хөөргөнө.

JOKER II Where stories live. Discover now