Хэсэг 12

2.3K 212 19
                                    

Усан хулгана болчихсон амьтан гудмаар тэнэг юм шиг инээгээд алхаад байхаар хүмүүс гайхах нь аргагүй биз. Доромжлуулсандаа хэзээ ч ингэж уур минь хүрч байгаагүй юмсан. Зүгээр л тэр хүний юу ч болоогүй мэт байсан царай.. үзэн ядмаар биш гэж үү?

Гэртээ орж ирэн шууд л усанд орохоор шийдэн усаа нээчихээд гал тогоонд ортол ээж... тэр үнэхээр дандаа сул дорой байдлыг минь хараад уйддаг байх.

"Жэхи!! Яагаад ингээд норчихоо вэ?"

Би юу ч хэлэлгүй түүнийг өөрөөсөө бага зэрэг түлхэн

"Муухай болчихсон болохоор битгий ойрт."

Тэр надаас дахиж юу ч асуусангүй би ч хэлэхийг хүссэнгүй.

"Маргааш хичээлээс чөлөө аваад өгөөч?"

Тэр их л гайхсан хэдий ч ямар нэг зүйл болоод байгааг ойлгосон мэт хурдхан гэгч нь толгойгоо дохин утасаа шүүрч авах нь тэр. Би ч угаалгын өрөө орж ирэн өөрийгөө харвал нээрээ л аймшигтай болчихжээ миний царай.. Салалтын дараа амьдралаа шинээр эхлэхийг хүссэн ч.. Илүү дор болчихно гэж хэн мэдэхэв?

Орой нойр хүрэхгүй юу хийх талаар ч бодолгүй бүхэл оройжин кино үзэж бүх болсон зүйлийг мартахыг хичээнэ. Нойрондоо үүр цайж байхдаа зэрэгцэн унтсанаа санаж байв..

"Жэхи! Утас чинь зогсоо зайгүй дугараад байна яах уу?" Гэсээр тэр утсыг минь оролдон орны хажууд зогсож байв. Хэдий нойрмог байсан ч түүнээс утасаа хурдхан гэгч нь булааж аван унтраагаад

"Хэрэггүй дуудлага байна"

Тэр ч надаас их зүйл асуухыг хүсээгүй бололтой толгой дохьсоор өрөөнөөс гарах бөгөөд би ч дээш харан таазаа ширтэж хэвтэхээс өөр юу ч хийсэнгүй. Инээдтэй нь өнөөдөр очоогүй болохоор тэд уурлаж байгаа байхдаа? Ялангуяа Бэкхён.. чиний ямар царай гаргаж байгааг чинь хармаар л байна шүү.

Бүхэл өдөржин юу ч хийлгүй хэвтчихсэн болоод ч тэр үү хамаг бие чилээд болж өгсөнгүй. Гэрээс гарч агаар амьсгалахаар шийдэн гадагш гарвал ажлын өдөр гэсэн шиг л энд тэндгүй алхах хүмүүсийн хөл...

Яг одоо хичээлийн цаг учраас надад айгаад байх зүйл байхгүй. Утасаа асаан харвал маш олон дуудлага бас зурвас.

"Яг одоо сургууль дээр ир. Энэ тушаал шүү!"

Гэхээс авхуулаад дүүрэн түүний сүрдүүлсэн зурвас. Ганц өдөр ч болтугай амраагаад өгөөсэй. Сургууль руу явах эсэхдээ эргэлзэн цэцэрлэгт хүрээлэнд тойрон алхаж байтал гэнэт л утас дугарах бөгөөд өөрийн эрхгүй л ногоон товчыг даран чихэн дээрээ наалаа.

JOKER II Where stories live. Discover now