Хэсэг 9

2.2K 205 19
                                    

Тэр орой яаж гэртээ харьснаа ч санахгүй байна. Оюун ухаан минь холилдчихсон мэт л юу болж өнгөрсөн талаар бодох гэсэн ч ямар ч бодол байхгүй мэт. Яг л хэн нэгэн тархинд минь байсан бүх зүйлийг устгаад хаячихсан мэт...

Яаж ч гэртээ ирж яаж өглөө болсныг ч санахгүй байна. Зөвхөн өчигдөр шөнө л хэтэрхий эвгүй байдалд орчихсоноо л сайн мэдэж байлаа. Гараа гаргаж ирэн ширтэх үед түүнд хүрч байсан үе санаанд орон яг л одоо болж байгаа мэт мэдрэгдэж байна... Би галзуурч байх шиг байна тийм үү?

Хичээл өнөөдөр амарч байгаа. 7 хоногт 1 л удаа амардаг байтал ганц амралтын өдрөө гараа ширтээ суухаас өөр зүйл бараг хийсэнгүй...

"Жэхи! Хамтдаа хооллоцгооё"

Ээжийн орилох дуу л намайг ухаан оруулах шиг болон орноосоо одоо л нэг юм ховхрон гал тогоонд орж ирвэл тэр урьдын л адил инээсээр хоолыг минь дөхүүлж өгнө.

Ингэсээр цаг ч орой болох дөхөж байтал төсөөлж байгаагүй зурвас утсанд ирэх нь тэр.

Боолууд бүгд ХХ клубд 8д цугла. Хоцорвол үхсэн гэж мэдээрэй.

Өнөөдөр амралтын өдөр байтал тэд үнэхээр амраахыг хүсэхгүй байгаа бололтой. Шууд л хувцасаа өмсөн ээжид худлаа хэлчихээд гадагш гарч ирвэл гадаа бүрхэг болж эхлэж байв...

8цагтай уралдсаар тэдний ир гэсэн газарт ирвэл дотор нь үдэшлэг болж байгаа мэт л чанга дуу гадна цуурайтан дотор нь хүмүүсийн инээлдэх дуулдана. Хаалганы урд очин зогсохдоо орох эсэхдээ эргэлзсээр... бариулаас нь барин цааш түлхтэл яг л төсөөлж байсан шиг чанга дуу болон архины хурц үнэр угтан авах бөгөөд ихэнх боол хүүхдүүд ирчихсэн тэднийг харан зогсож байлаа.

Би ч хурдхан гэгч нь дотогш орон тэдний хажууд очин зогстол Бэкхён урдаа байх цагыг аван харснаа санаа алдаад

"1 минут дутуу байх шивдээ?"

Сэүний хажууд өмнө нь огт харж байгаагүй охин байх бөгөөд тэд яг л хосууд шиг харагдаж байв.. магадгүй энэ охин түүний яриад байсан Наёон гэгч нь бололтой...

8цаг болсныг илтгэн тэдний урд байх цаг чанга дугарах бөгөөд үүнтэй уралдан нэг залуу хаалга хүчтэй саван орж ирэх нь тэр.

Тэдний харц түүндээр тусах үед тэр амьсгаагаа дарсаар

"Уучлаарай..."

Бэкхён толгой дохьсон хэрнээ түүний урд очин зогсоод гарт байх хундагатай архиа өгөн

JOKER II Where stories live. Discover now