Хэсэг 5

2.2K 228 12
                                    

Би шууд л нүдээ тас анин хананд сайтар тултал түүний намайг шоолон инээх сонсогдож байлаа.

Төсөөлж байснаас минь өөр болоод ирсэн болоод ч тэр үү нүдээ бага зэрэг нээтэл Бэкхён урд байх ширээн дээр суучихсан цамцныхаа товчыг янзалж байлаа.

"Та нар үнэхээр ийм юм хийгээд юу хождог юм?"

Сэтгэх бодлоос минь түрүүлээд ам минь аль хэдийн удирдлагыг гартаа авсан мэт л шууд л энэ асуулт амнаас урсан гарах бөгөөд Бэкхён цамцаа товчлохоо болин надруу харснаа

"Чи тэнэг юмуу? Мэдээж хөгжилдөнө биздээ?"

Мэдээж. Үнэхээр тэнэг асуулт гэдэг нь тодорхой.. Аажуухнаар толгой дохин түүнлүү ширтвэл тэр бага зэрэг уруулаа хазан товчоо дахин оролдох бөгөөд уур нь хүрсэн бололтой гэнэт л чанга гэгч нь татах үед түүний цамцны товчнууд газар ойн урд минь өнхрөн ирж байлаа.

Тэр санаа алдсаар надруу дөхөх бөгөөд би ч дахин нүдээ чанга аньтал тэрний хүйтэн хуруу уруул дээр минь гүйн илбэх бөгөөд түүний амьсгал хүртэл надад сайн мэдрэгдэж байлаа.

"Шарх чинь сайн эдгэжээ? Ингэхэд надад юу чаддагаа харуулахгүй хэрэг үү?"

Би сандарсандаа шууд л салганасан гараараа түүний гарыг цохин түлхээд

"Би...би чадахгүй гэж хэлсэн биздээ?"

Тэр инээсээр толгой дохин "Тэгвэл нүднээс алга болж үз"

Мэдээж тэр надад боломж олгож байгааг ойлгож байгаа ч түүнээс уяа авахгүй бол би шийтгүүлэх байх.. Энэ удаагын шийтгэл яг л хар дарсан зүүд шиг. Тийм ч учир тэндээс холдох эсэхдээ эргэлзэн түүнлүү ширтэн зогстол тэр намайг энд байгаа гэж огтхон ч тоолгүй утасаа гаргаж ирэн инээх аядаад

"Уйдаад байна. ХХ өрөөнд ороод ир" гэсээр утасаа таслах бөгөөд удалгүй хаалгаар бас л бидэндтэй ижил боол охин гүйсэн бололтой хамаг хөлс нь цувчихсан орж ирэх нь тэр.

Бэкхён гараа өргөн түүнийг дуудах бөгөөд тэр охин намайг ч бас байгааг тоохгүй байгаа бололтой инээсээр түүний урд очин өвөр дээр нь суучих нь тэр. Байдалд орсондоо ч тэр үү түүнээс огтхон ч харцаа салгалгүй зогсож байтал Бэкхён тэр эмэгтэйн хүзүүг үнсэх хэрнээ надруу ширтэн үл ялиг ёжтой инээмсэглэл гаргаад

"Үзээд л байх юмуу?" Гэв.

Би ч бодит байдалдаа эргэж ирэв үү гэлтэй шууд л тэндээс гүйн гарвал чих минь халуу дүүгэн хацар яг л шатах гэж байгаа мэт байв... цагруу харвал аль хэдийн дуусах цаг дөхсөн байлаа.

JOKER II Where stories live. Discover now