6. Бэлэг

324 46 2
                                        

You gave me the best of you
So you will give you the best of you

Гэнэтийн чимээ шуугианаар сэрсэн Жонгүг эргэн тойрноо ажиглаад өчигдөр юу болсныг хэсэг тунгаав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэнэтийн чимээ шуугианаар сэрсэн Жонгүг эргэн тойрноо ажиглаад өчигдөр юу болсныг хэсэг тунгаав. Өөр дээр нь нөмрөгдсөн танил үнэртэй хар цамцыг хараад Жиминийг харж сууж байснаа ядарсандаа унтчихсан гэдгээ санав бололтой өрөөгөөр нүдээ гүйлгэн Жиминийг хайлаа. Харамсалтай нь цамцны эзэн аль хэдийн гараад явчихсан байсан юм.

"Сэрчихсэн үү, жаалаа"

Өчигдөр л анх удаагаа харсан Кэй гэх залуу хажууд нь ирэн ингэж хэлэхэд Жонгүг жаалаа гэх үгнээс нь болж хөмсгөө зангидаад буцааж мэндэлсэнгүй.

Кэй гартаа барьсан сүү, кофе хоёроо сунган "Мини чамд өгчих гэсэн юм"

"Мини гэж хэн билээ?"

"Жимин"

Жонгүг Жимин өгсөн гэсэнд өөрийн эрхгүй инээмсэглэсээр Кэйн гараас авав. Харин Кэй түүний хувирлыг хараад нүдээ эргэлдүүлэх аж.

"Нээрээ, өөрөө хэн билээ?"

Жонгүг сониучирхсаар асуухад Кэй Жонгүгийг дээрээс доош гүйлгэж хараад "Минигийн хувийн туслах" гэснээс өөр юм хэлсэнгүй. Угаасаа Жонгүгт Кэйтэй байх таалагдаагүй учир Жиминий цамцыг мөрөн дээрээ тохоод кофе,сүүг авсаар өрөөнөөс гарав. Өглөөний хоолны цаг аль хэдийн болчихсон гэдгийг Жонгүг мэдсэн даруйдаа өөрийнхөө өрөө лүүгээ орон хувцсаа солиод, сүүг хөргөгчид хийн кофег аваад гарлаа. Тэр Тэхёний өрөөний хаалгыг тогшихоо ч мартсангүй. Хачин нь тэр өрөөнөөсөө гарч ирсэнгүй. Хэсэг хүлээж байгаад аль хэдийн явчихсан байх хэмээн таамаглаад доош буун хоолны газар ирлээ.

Төсөөлснөөр найзууд нь хоолоо хүлээгээд сууж байв. Гэхдээ энэ дунд Тэхён харагдсангүй. Жонгүг дөхөж очоод "Тэхён хаачсан юм?" гэхэд ихэнх нь мөрөө хавчлаа. Харин Сэүн " Хусог хёнтай хамт байгаа байх аа" гэснээс өөр юм хэлсэнгүй.

Жонгүг ширээний урд зогсоход залуус нэг юм нуугаад байгаа бололтой чимээгүй болчхов.

[COMPLETED] + Hidden Truth + /Jikook/  Where stories live. Discover now