15. Анхны цас

323 45 3
                                        

2 сарын дараа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2 сарын дараа


Танил бус цагаан хана. Цусанд хутгалдчихсан хэвтэх хэн нэгэн. Жимин хамгийн түрүүнд өөрийнхөө гар луу харлаа. Цусанд будагдчихсан хутаг яг төсөөлснөөр нь гарт нь байв.

Хэдэн мянган удаа мэдрэгдэж буй энэ гаслантай өвдөлт мэдрэгдэх болгонд шив шинээрээ байх нь хачин. Жимин хамгийн нандигнадаг хүнийхээ амьгүй болсон бие лүү очихдоо нулимсаа тэвчин ядсаар шивнэсээр байх аж. Уучлаарай, уучлаарай, уучлаарай, Ёжүн

"Хён зүгээр үү?"

Жимин дахин нэг нүдээ нээхэд танил ширээ угтах агаад нүдээ нухлан эргэн тойрныг гүйлгэн харахад Жонгүг хаалганы хажууд зогсож байлаа.

Жонгүг өглөөний дасгалаа хийж байгаад ирсэн бололтой бага зэрэг хөлөрчихсөн байв. Тэгээд гартаа  барьсан уснаасаа балгаад "Би ор нь дээрээ очиж унт гэж хэлдэг биз дээ ажлынхан ширээ нь дээр унтахаар сайхан амарч гоё зүүд зүүдэлдэг гэж би сонсоогүй л юм байна"

Хариуд нь Жимин нүдээ эргэлдүүлээд "Дөнгөж 17той юм байж Жин хёнаас илүү үглэх юм" хэмээв.

Жимин босож суниан биеийнхээ чилээг гаргаад Жонгүг лүү ойртлоо. Тэгээд нүд рүү нь удаанаар ширтсэн юм. Саначхаж ээ...

Энэ үед л хоёр залуу бие биетэйгээ ч ярилцах завгүй 2 сар өнгөрсөн гэдгийг анзаарах шиг болов. Жонгүг Намжүүнтэй уулзсан өдрөөс эхлээд зав л гарвал бэлтгэлийн өрөөнд өнждөг болчихсон байх агаад Жимин ч Сөүл явж ирсний маргааш нь цуврал аллагын хэрэг дааж авсан.

Тэдний удаан хугацааны чимээгүй байдлыг яг л өмнөх шигээ Жимин тасалж Жонгүг лүү ширтэхээ болин хажуугаар нь зөрсөөр өрөөнөөс гарлаа.

Жонгүг зүгээр л санаа алдаад доошоо буув. Удалгүй Жимин угаалгын өрөө орсон бололтой шатаар бууж таарлаа.

Жонгүг Жиминийг ажигласаар зогсоно. Жимин шатаар бууж ирсэн даруйдаа кофе байдаг шүүгээ лүү зүглэх аж. Жонгүг гэнэтхэн хурдан хөдлөн шүүгээний хаалгыг дарах нь тэр.

[COMPLETED] + Hidden Truth + /Jikook/  Where stories live. Discover now