The end

549 57 15
                                        

2 жилийн дараа

Нар ч үл тусах өрөөнд дөнгөж сэрж буй уртаа хар үстэй залуу. Хагас аниатай нүдээ арай хийн нээгээд эргэн тойрныг ажих аж.

"Жимин шши?"

Тэр ингэж хэлээд  хөлөө хүйтэн шал нь дээр буулгав. Эргэн тойрноороо тэнүүчлэн хайрт залуугаа хайж явсаар гал тогоонд ирээд эцэст нь түүнийгээ оллоо.Жонгүг Жиминийг араас нь тэврээд нүдээ анин буцаад нээхэд хайрт нь алга болчихсон байх нь тэр.

Жонгүгийн толгойнд "тэр үхчихсэн" гэх бодол гэнэтхэн орж ирж өвдөглөн суугаад хоолойныхон чадлаар орилж эхлэв.

Хаалгаар дөнгөж орж ирсэн Тэхён орилоонд цочирдсонгүй санаа алдаад халааснаас нь савтай эм гарган гал тогоо луу чиглэлээ.

Тэхён Жонгүг лүү ойртоод "Тайвшир, амьсгалаа аваад гарга"

Түүнийг ингэж хэлсний дараа Жонгүг яг хэлснээр хийж хурдан хурдан амьсгалаа авч гаргана. Удалгүй Тэхён байнга л хийдгээрээ Жонгүгт ус болон эм өгөв.

Тамаас доор газар гэж байдаг бол тэнд нь амьдарч буй Жонгүгийг Тэхён өрөвдөнгүй харцаар харна. Жиминийг өнгөрснөөс хойш эхний нэг жил зүв зүгээр байсан. Зүгээр байсан ч гэж хэлж болохгүй байх. Жонгүг түүний үхэлтэй эвлэрч чадахгүй солиортлоо ажиллаж эхэлсэн. Эцэст Жонгүг өөрөө ядарч амралт авснаар энэ солиорлын эхлэл тавигдсан юм. Тэр нэг л мэдэхэд Жиминтэй ярьдаг шигээ намуухан өнгөөрөө ганцаараа яриад сууж байдаг болчихсон байсан ба эмчид түүнийг үзүүлтэл сэтгэл гутралын хүнд үе буюу хэн нэгний үхлээс болж цочирч, үхэлтэй нь эвлэрч чадалгүй төсөөлж хий юм харж байна гэж тодорхойлсон. Сэтгэл зүйчид үзүүлж эмчлэхийг хичээсэн ч Жонгүг өөрөө энэ тамаасаа гарахыг хүсээгүй. Тэр дурсамж нь дотроо тэнүүчилж, төсөөлхөө илүүд үзсэнээр ийм нөхцөлд хүрсэн юм. Жонгүг одоо эмийн нөлөөгөөр л хэдхэн цаг ч болов саруул ухаантай байж чаддаг болчихсон.

Жонгүг эм уусныхаа дараа хэсэг чимээгүй болж Тэхён лүү харлаа.

Тэхён Жонгүгийг эрүүл ухаанаа буцаж авсан гэдгийг анзаарсан даруйдаа "Күүк, одоо болилдоо. Чамаас бусад нь аль хэдийн Жиминийг байхгүй болсон гэдэгтээ эвлэрч амьдарлаа үргэлжлүүлсээр байна. Чи л дурсамж нь дотроо хоргодож, санахын сүүдэрт хоргодчихоод байна. Сэтгэл зүйчид үзүүл, гуйя" хэмээв.

Жонгүг Тэхён лүү муухай хараад "Та юу ч мэдэхгүй байна. Хусог хён өнгөрчихсөн байна гээд төсөөлөөд үз дээ"

[COMPLETED] + Hidden Truth + /Jikook/  Where stories live. Discover now