7. И Жимин

327 45 2
                                        

I miss these days, I was blue with light breaths
I measure the weight between calmness and passion
But now I just want to burn blue and die

I miss these days, I was blue with light breathsI measure the weight between calmness and passionBut now I just want to burn blue and die

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төгөлдөр хуурын урд суух шаргал үст. Байнга толгой дотор нь пянз шиг тоглогдох бодлоо хөөн бяцхан гараараа төгөлдөр хуур тоглоно. Энэ төгөлдөр хуур Жиминий хувьд хамгийн чухал зүйл нь. Тэр энэ төгөлдөр хуурыг авч үлдэхийн тулд эзнийх нь өмнө хүртэл сөгдөж байсан. Хамгийн гол нь энэ төгөлдөр хуур тэр нэгнийг сануулах сүүлийн зүйл байв.

Мин Юнги. Тэр И Жиминий хүн байсан. Уйлахад нь түүнийг энгэртээ наан, сэтгэл нь тавгүйрхэж байхад төгөлдөр хуур тоглож өгч, Жиминийг дуулах болгонд нь инээмсэглэн түүнийг чангаас чанга тэвэрдэг байсан юм. Одоо бол өөр. Инээмсэглэлийн санах төдийд Жиминий зүрх түүнийг үгүйлэн догдолж Жимин үүнээсээ болж өөрийгөө хараана. Тоосонд дарагдаж хуурамч гэж сийлэгдсэн дурсамжууд ч дахин дахин тоглогдож түүнийг зовооно. Жиминий ертөнцөд бороо шивэрч дахиж хэзээ ч нар гарахаа больчихсон. Хамгийн гол нь Юнги одоо Жиминий хүн байхаа больчихсон. Жиминий хувьд ч амьдрал үргэлжилж байгаа ч тэр орхигдсон газраа үүрд зогссоор байсан юм.

Бас тэр одоо Юнгиг мартаж байх шиг байна...

Нар мандаж байх шиг байна

Дурсамжууд нь өвтгөхөө болиж сургамж болж байх шиг байна

Түүний зүрх өөр нэгний төлөө дахин цохилж байх шиг байна

Дахиад л нөгөө бодол орж ирсэн даруйд Жиминий нулимс урсан Жимин тоглож байсан ая аа зогсон нотуудыг чанга нүүдлээ.

"Новш гэж"

Хараал урсгасаар төгөлдөр хуураас босоход хаалга онгойлгочихсон Хусог зогсож байв.

Хусог уур хилэн, ганцаардалдаа хорогдчихсон сууж байгаа шаргал үстэд юу хэлэхээ мэдсэнгүй. Харин түүн лүү дайвалзсаар ирэхэд нь л уучихсан байгааг нь анзаарсан юм.

"21 хүрээгүй байж архи уугаад л хууль зөрчиж байна шүү Жимин"

Хусогийн үгэнд Жимин инээгээд "Надад анх архи гэж юу байдгийн заасан хүн ийм юм яримааргүй байна аа" гэлээ.

Хусог толгойгоо сэгсэрчхээд, төгөлдөр хуур луу заан "Гаргаад хаячихсан гэсэн яасан? Хогийн савнаас ухаад гаргаад ирсэн юм уу?"

Шаргал үст Хусог луу ширтэн зогсож байгаад төгөлдөр хуур луу чиглэлээ. Төгөлдөр хуурыг яг л аминд мэт зөөлөн хүрэн, илчхээд "Хаяагүй ээ. Хадгалж байсан юм. Гэхдээ Юнги ахыг ирэхээр буцаагаад өгчихнө өө" хэмээх нь тэр.

Хусог шаргал үстийн нүд лүү ширтэхэд түүний нүд хоосон байхаа больж харин гуниг харуусал харагдана.

Гэнэтхэн шаргал үст Хусогийн өмнө ирээд сөхрөн уналаа.

"Хён яах вэ???"

Хусог санаа зовон өвдөглөн суугаад Жимин лүү ширтсээр "Юу болсон юм бэ? Жимин. Арай Юнги хёныг санаа юу"

"Үгүй ээ хён. Эсрэгээрээ. Юнги хён явж, байнга зүүгээр сийчүүлдэг зүрх эдгэж байх шиг байна"

Хусог төсөөлж байгаагүй хариултаа авсандаа гайхан, түүнийгээ мэдэгдүүлэхгүй тулд доошоо харлаа.

"Сайн юм биш үү..."

"Мэдэхгүй байна аа. Юнги хёнийг байнга мартахыг хүсдэг байсан ч одоо явуулмааргүй санагдаад байна. Айгаад байна"

Жиминий нүднээс нулимс урсаж эхлэхэд Хусог шууд түүнийг тэврээд авлаа. Илүү зүйл хэлж, шалгаахыг хүссэнгүй.

Жиминий амьсгал овоо жигдэрч эхлэхийг мэдрээд түүн лүү Хусог хартал унтчихсан байв.

Түүнийг сэрээчихгүй гэсэндээ Хусог аажуухан гэх чинь өргөөд, хулгайч мэт гэтсээр Жиминийг өрөөнд нь оруулж хэвтүүллээ.

Сарны гэрлээс хүртэл нуумаар бяцхан залуугийн унтаж буй төрх Хусогийн сэтгэлийг утсыг хөдөлгөнө. Цорвойлгон унтаж буй уруулд нь Хусог зөөлхөн хүрээд, үзэсгэлэнтэй нүдийг халхлан буй үсийг чихнийх нь ард хийлээ.

Хусог яг энэ мөчийг амьдралын бүхий л цагт дахин давтахыг хүснэ. Гэхдээ түүний толгойд эргэлдэн буй бодол өөрийг нь айлгаж байв.

Хүн хэзээ ч нэг хайрласан хүнээ мартдаггүй. Ялангуяа Жимин шиг тэгж их гүнзгий дурлаж "Юнги ах надаас явбал миний амьдрал дуусна" гэж байнга хэлдэг залуу Юнгиг зүгээр л мартчихна гэж бүр хэзээ ч байхгүй.

Орлуулагдах хэн нэгэн гарч ирж, өвдөж буй өвдөлтийн марттал догдлуулах нэгэн гарч ирж байж л мартагдана...

Хусог айж байсан юм. Толгойд нь байгаа тэр нэгэн туулай шиг залуу энэ нэгэн нь орхив дээ гэж. Туулай шиг залуу нүдэнд нь харагдах үед Хусог гэнэтхэн энд яах гэж ирснээ санав.

-

Маргааш өглөө нь тэнгэрээс тусах нарны гэрэл Жиминийг сэрээсэнгүй. Толгой хагарах шахам өвдөлт, дотор муухайрах мэдрэмж түүнийг сэрээж орихов.

Шатаар доош буухад Хусог шөл чаначихсан зогсож байлаа.

Жимин мэндийн зөрөөгүй "Яах гэж ирсэн юм?" хэмээхэд Хусог уухаараа нэг өөр энгийн үед өөр болчихдог нь толгой сэгсрэв.

"Чухал зүйл хэлэх гэсэн юм?"

"Юу юм? Хэлчхээд гар"

"Жон Жонгүг хутгалуулчихсан"

[COMPLETED] + Hidden Truth + /Jikook/  Where stories live. Discover now