You know you're in love when you can't fall asleep because reality is finally better than your dreams.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Харин Жимин ямар ч хувирал гаргалгүй зүгээр хажуугаар нь өнгөрөв.
Цайны газраас гарсны дараа Жимин энэ хэдэн жилийн дараа анх удаагаа айх гэх мэдрэмжийг авсан юм. Жонгүгийг айснаас болж цочирдож, урам хугарсан тэр харц бодол дотроос нь огт гарахгүй байлаа.
Тэр гараа чанга атгаад цээж лүүгээ цохив
"Хүчтэй байх хэрэгтэй. И Жимин. Бяцхан Пак Жиминийг март алга болго"
Өөртэй ингэж шивнэчхээд тэр танил болсон клуб луугаа зүглэлээ.
Маргааш нь
"Хараал ид! И Жимин!!! Сун дарга ирээд манай байгууллагыг шатаах болно. Ойлгож байна уу?? Чи хоёр дахь удаа хүүхдийг нь тахир дутуу болгох шахлаа"
Тагнуулын газрын даргын хүү Сухо Жимин лүү харахад тэр тоосон ч юмгүй туслахтай нь дартс тоглоод зогсож байв.
"Bull"
"Арай ч дээ"
Туслах нь халаасаа ухаж түрүүвчээ гаргаж ирээд Жимин лүү картаа сунгалаа.
"1111. Яг 1 сая байгаа"
Жимин инээмсэглээд картын түрүүвч лүүгээ хийв.
Сухо түүний энэ байдлыг хараад санаа алдах аж. Тэр тайвшрах гэсэн бололтой тамхи гаргаж ирэн татлаа.
Жимин түүний хажууд ирэн зогсоод "Санаа зоволтгүй ээ. Би зохицуулна"
"Угаасаа чи л зохицуулна шүү дээ. Би Сун даргын эсрэг юу ч хийж чадахгүйг чи мэднэ"
Сухо Жиминийг хажууд ирсэн даруйд тамхи сунгахад тэр толгой сэгсрэв.
"Татахаа больчихсон"
"Хөөх тэр хүүхэд ч чамайг их л сургаж байгаа бололтой"
"Амаа тат, Ким Сухо"
Сухо өрөө нь дахь буйдан дээрээ суугаад "Болгоомжтой бай. Манай аав чамд дургүй. Сул тал чинь гарч ирэхэд тэр шүүрээд л авна. Аавын эсрэг би юу ч хийж чадахгүй шүү" хэмээлээ.
YOU ARE READING
[COMPLETED] + Hidden Truth + /Jikook/
Action"Чи л надад итгэж байхад хангалттай. Хүмүүсийн нүдэн дэх худал хуурмагаар дүүрсэн би дахин нэг шунал гаргаж чиний итгэлийг л хүсэж байна. Гуйя надад итгээч..."
![[COMPLETED] + Hidden Truth + /Jikook/](https://img.wattpad.com/cover/251939726-64-k430382.jpg)