19. Жинхэнэ тэр

280 41 3
                                        

Машиныхан хажуугаар өнгөрөх ахлах сургуулийн дүрэмт хувцастай охид хөвгүүд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Машиныхан хажуугаар өнгөрөх ахлах сургуулийн дүрэмт хувцастай охид хөвгүүд. Тэднийг цагаахан атаархалтайгаар үнэтэй машин дотроос харан суух шаргал үст. Машиныг нь онгойлгон хэн нэгэн хажуу суудалд суухад шаргал үст эцэст нь нэг охид хөвгүүдээс харцаа салгав.

"Ирнэ гэж хэлэхгүй дээ, Хён"

Бомгю Жимин лүү харсаар ингэж хэлэхэд Жимин дүүгийнхэн үсэнд хүрж сэгсийлгээд "Удахгүй завгүй болоод удаан хугацаанд ирж чадахгүй болохоор хэлэхгүй ирсэн юм" хэмээв.

Бомгю Жиминийг гараа авсан хойно сэгсийлгэсэн үсийг нь буцааж янзлаад бүсээ зүүлээ.

"Харамсалтай нь хён, өнөөдөр Сүбин хёний төрсөн өдөр ээж эрт ирээрэй гэсэн. Тантай хамт байж чадахгүй"

Ээж гэх үг Жиминд эвгүй санагдсан ч аль болох дүүдээ мэдэгдэхгүйг хичээнэ. Тэр худлаа инээмсэглээд машинаа асаалаа.

"Тэгвэл би гэрт чинь хүргээд өгье"

Хоёр залуу замын эхлэлд юу ч ярилцсангүй. Зам төгсгөлдөө орох үед Бомгю асуух гэж байгаад залгих тухай бодож байсан асуултаа тавив.

"Хён, өнгөрсөн жил яагаад та тагнуулаас гараагүй юм? Гарна гэж яриж байсан биз дээ"

Жимин зам луу анхааран байснаа харцаа салган дүү лүүгээ гайхан харлаа. Тэр яг юу гэж хэлэхээ бодно.

"Нөгөө юу л даа---" 

Тэр ингэж хэлээд буцаад зам луу анхаарлаа хандуулав. Жимин чимээгүй явсаар нэг л мэдэхэд Чүэ гэр бүлийн харшид ирсэн байлаа.

Бомгю Жимин лүү гүн хар нүдээрээ шинжих мэт ширтээд "Үнэнийг хэлэхэд хён, та маф тагнуул хоёрын дунд явснаас болж танд ямар нэг юм боловол би өөрийгөө хэзээ ч уучлахгүй байх"

Жимин хариуд дулаахнаар мишээлээ.

"Бом, зүгээр ээ. Чиний мэдэх Пак Жимин сул дорой байж болох ч чиний мэдэхгүй И Жимин хэнээс ч илүү хүчирхэг. Тэглээ ч энэ ажлыг би чамаас болж биш өөрийнхөө сонголтоор хийж байгаа"

[COMPLETED] + Hidden Truth + /Jikook/  Where stories live. Discover now