002

2.1K 192 9
                                    

"Хөөх Хэжүнаа танай энэ нарын гудам чинь их өөрчлөгдсөн байна шүү. Миний санахаар хоёр хоногийн өмнө их харанхуй аюултай гудам байсан чинь их гэрэл гэгээтэй болчхож." Цагийн ажлаа тараад найзтайгаа гэр лүү гээ явж байх үед нарын гудам руу гаа ороод бид хоёрын эрүү бараг л мултрах шахлаа.

Тод цагаан өнгийн гэрэлтэй, бохир заваан байсан өнөө гудам чинь харин ч эсрэгээрээ цэвэрхэн, ямар ч аюулгүй болчихсон байсан юм.

"Би ч мэдэхгүй байна. Өглөөхөн л өөр байсан даа."

Ямар буянтай хүн нь энийг ингэж хурдан зассан юм бол оо. Хэрвээ уулзах юм бол сөгдөж мөргөөд, бурхан шиг тахих юмсан.

Сайн найз Мина тай цуг гэртээ ирээд бие даалтаа хийлээ. Түр хугацаанд цагийн ажлаасаа гарах шаардлагатай болсон. Учир нь одоо төгсөх жил эхлэж байна. Илүү их хичээж сайн дүнтэй төгсөөд том компанид ажилд орох ёстой. Тиймээс өнөөдөр цагийн ажил хийсэн сүүлийн өдөр байсан болохоор захирал надад өнгөрсөн хугацаанд сайн ажиллаа гэж бонус цалин хүртэл өгсөн гээд боддоо. Би нээрээ хүн бүрийн хайрыг татаад азтай золиг юм аа.

Мина "Жүнжүн би одоо явлаа нэлээн орой болчхож." гэсээр Мина дэвтэр номоо цүнхэндээ хийж эхлэв.

"Би чамайг нарын гудамны цаана гаргаад өгөе." гээд би гадуураа хүрмээ өмсөөд хамтдаа гэрээсээ гарцгаалаа.

Минаг нарын гудамны цаана гаргаж өгөөд баяртай гэж хэлчхээд дэлгүүр орон гүзээлзгэнэтэй сүү аваад гэр лүү гээ явж байх үед нүдний үзүүрт хэн нэгний гүйж байгаа харагдаад эргэн хартал хэн ч байсангүй. Хий юм харсан юм байх даа.

Буцан алхаж эхэлтэл нэн залуугийн амь өршөө гэх дуу хадах үед би дуу гарсан зүг рүү алхаж эхлэлээ. Би яагаад ийм сониуч юм бол доо. Өөрийн мэдэлгүй л амь тэмцэх чимээ рүү алхсаар гэрэлгүй харанхуй буланд нэг залуу тамхи татах бол өмнө нь өөр нэгэн залуу өвдөг сөгдөн, хоёр гараа хавсран амь гуйж байгаа бололтой байв.

Харанхуй буланд тэд байсан болохоор царай нь огт харагдсангүй. Харин тамхи татан зогсох залуугийн хувцас нь хар хослол байх нь тэр. Аль болох чимээ гаргалгүй жоохон ойртож ирээд шонгийн модны ард орон тэднийг ажиглаж байх үед тамхи татаж байсан залуу тамхиа хаяад "Би нэг зүйлийг хэзээ ч тэвчдэггүй. Эмэгтэй хүнийг үл хүндлэх." гэчхээд өвдөг сөгдөн залуугын нүүр лүү өшиглөж орхих нь тэр. Байз! Би энэ хоолойг хаана сонслоо. Нөгөө намайг аварсан залуу...

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now