013

2.3K 231 22
                                    

Эрик "Таньчихсан уу?"

Түгшиж байсан зүрх Эрикийн баргил хоолойг сонсоод хэсэг хугацаанд цохилхоо больсон мэт санагдав.

Би түүн рүү эргэж харан юм хэлэхийг хүссэн ч амнаас минь авиа ч гарж чадахгүй байв.

Эрик "Хэжүн гуйя үүнээс болж надаас зайгаа барих хэрэггүй шүү. Би саяхан л олж мэдсэн."

Ухаан санаа орж гарах шиг болж Эрикийн царай бүрэлзэн тэр залуугийн царай болон хувирахийг харлаа.

Толгой эргэн газар хүчтэй унах үед тэр намайг түшин авж би түүний энгэрт тэврүүлэлээ. Зүрхний цохилт түрэгсэж, Эрикийн царай бүрэлзэх үед би тэртээх жилийн дурсамж руу гаа шумбан орох шиг санагдлаа.

Их сургуулийн минь эхний жил. Ямар сайхан байна вэ.

"Өө уучлаарай." цэлмэг тэнгэр бас тэнгэр багандсан их сургуулиа харж яваад хэн нэгнийг мөргөн өнөөх нь газар уначихав.

Унасан залуу газар унагаасан дэвтэрээ түүж авах үед амандаа сонсогдохгүй шахам "Зүгээр дээ." гэж хэлэх шиг болов.

"Намайг үнэхээр уучлаарай. Би харсангүй." гээд түүнд туслаж эхлэлээ.

Тэр залуу өндөр том биетэй хэрнээ надад ганц мөргүүлээд л газар унаж байна гэж үү? Эсвэл би ийм хүчтэй болчихсон юм байх даа?

Эхний өдөр маань тунчиг давгүй өнгөрсөний дараа дараагийн өдөр би тэр залуутай дахин тааралдлаа. Тэр энэ удаад надтай түрүүлж яриа өдсөн.

Түүнийг Майкл Ким гэдэг. Миний анхны хайр болсон анхны залуу. Гэхдээ энэ бүхэн ердөө 2 сарын дотор л болж өрнөсөн юм.

"Хэжүнаа зүгээр үү?" толгойгоор хатгуулан өвдөж нүдээ нээхдээ би Эрикийн энгэрт тэврүүлэн буйдан дээр нь сууж байлаа. Түүний царайнд айдас бас санаа зовинол тодрон гарч ирсэн байсаны хэрээр тэр намайг чанга гэгч нь тэвэрсэн байв.

Эрик намайг энгэртээ наан тэвэрсэн чигтээ дээш босон гарлаа. Миний бие чичрэн даараад байгаа мэт санагдаад байсан тул түүний халуун энгэрт улам наалдан тэвэрлээ.

Бид хэсэг хугацааны дараа түүний гэрт ирсэн байх ба тэр намайг огт өөрөөсөө салгасангүй тэвэрсэн чигтээ орон дээрээ суув.

Эрик "Бие нь одоо яаж байна?"

Тэр үеийн үл мэдэг айдас дотор минь хуралдсан байсан ч би зүгээр хэмээн толгой дохьлоо. Эрик намайг өргөн явсаар орон дээрээ хэвтүүлээд "Хэвтэж байгаарай би ус хийгээд ирье." гээд тэр гарлаа.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Donde viven las historias. Descúbrelo ahora