003

2K 168 9
                                    

Хэжүн гартаа барьж явсан судалгааны материалуудаа харан явж байх үед гэнэт нэг зүйл түүнийг мөрлөн гарт нь байсан бичиг цааснууд газраар нэг таран унаж орхилоо.

Хэжүн уурлан өөрийг нь мөрлөсөн хүний гараас нь татан зогсоогоод "Та гуай! Хүн мөрлчихөөд уучлалт гуйдаггүй юм уу?"

Хэжүн өөрөөс нь өндөр мөн маск зүүсэн залуугын өөдөөс муухай харан уучлалт гуйхыг хүлээсэн болов ч өнөөх хүн нүдээрээ Хэжүнийг бараг л хутгалчих шахам муухай харсаар гараа савчин аваад "Эндээс тонил!"

Нууцлаг залуугын бүдүүн, хүйтэн хоолой яг л налгар дунд хүйтэн цас оруулж байгаа аятай жихүүдэс төрүүлэм болгочих нь тэр.

Хэжүн түүнээс жийрхсэн ч иймэрхүү бусармаг амьтадыг үзэн яддаг зандаа дийлдэгдэн "Ямар бүдүүлэг амьтан бэ? Уучлалт гуйх зүйл хийчихээд уучлалтаа гуйх хэрэгтэй юм биш үү?"

Өнөөх залуу Хэжүн рүү бүтэн биеээрээ харж зогсон "Би чамайг яг одоо алж чадна шүү! Бяцхан өлөгчин минь!"

Масктай залуу Хэжүний мөр лүү түлхэн түүн рүү бага, багаар ойртох үед хаанаас ч юм Хэжүний мэддэг танил үнэтэй сүрчиг сэнгэ хийж, урдуур нь хослол өмссөн залуу орон зогсох нь тэр.

"Эмэгтэй хүнийг хүндэлдэггүй хүнийг би ямар их жигшдэг гээч? Пак Тэху."

Энэ..хоолой Хэжүний таньдаг хоолой. Тийм ээ тэр бол өнөөх залуу.

Хэжүн түүний урд хамгаалах аястай зогсон масктай залуутай ширтэлцэн зогсохыг хараад зүрхний цохилт нь түрэгсэж эхэлж байлаа.

Масктай залуу Эрикийг давуулан Хэжүний зүг хараад "Эрик Пак ийн ингэж хамгаалж байгаа охин их үнэ цэнэтэй байх нь ээ. Хөөе охин минь."

Өнөөх залуу Хэжүн рүү хөмсөг өөрөө дохин "Намайг Пак Тэху гэдэг. Санаж ав. Би чамтай дараа нь их тухтай уулзаж магад." гээд Эрикийн мөрөн дээр хоёр товшоод зам гараад гүйчихэв.

Эрик хоёр гараа халаасандаа хийгээд эргэж хараад "Дандаа л би чамайг аврах юм аа."

Эрикийн гүн, нууцлаг харц Хэжүний нүд рүү эгцлэн харах мөчид Хэжүн амьсгалахаа ч мартаж орхих шиг болов.

Царайг нь ингэж тод харж үзээгүй мөн ийм ойрхоноос. Яг л зурагт номноос гараад ирчихсэн юм уу гэлтэй царайлаг залуу. Дэгжин хослол, цэвэрхэн янзалсан үс, өтгөн хөмсөг, өндөр хамар, зузаан уруул. Тэр гайхалтай төгс юм. Хэтэрхий төгс...

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now