006

1.8K 180 25
                                    

"Айн юу гэсэн үг үү? Тэгэхээр чи захирал нь юм уу?"

Энэ надад үнэнийг хэлэхэд үнэхээр шок болсон л доо. Түүнийг баян гэдгийг таамаглдаг байсан ч хэдэн тэрбумын цэвэр хөрөнгөтэй, дан ганц ази даа биш дэлхийд нэртэй корпрацийн ерөнхий захирал байсан гэж төсөөлчиж байсангүй.

Эрик "Зүгээр нэг захирал биш бүр үүсгэн байгуулсан, ерөнхий захирал нь шүү." гэсээр жоохон хүүхэд өөрөөрөө барддаг шиг ярих нь тэр.

Надад хэлэх үгч олдсонгүй. Түүний хажууд би ердөө нэг өчүүхэн амьтан мэт санагдаж байх чинь ээ. Бидний хоорондох зай дэндүү хол юм байна.

Намайг гайхсандаа чимээгүй болон, юм хэлэхгүй байсаэд тэр над руу хараад "Яасан хэтэрхий их гайхчихсан уу?"

"Үгүй ээ, зүгээр ээ з.захирлаа."

Эрик гэнэт машинаа замын хажуу руу зогсоогоод, суудлын бүсээ тайлан над руу огцом эргэж хараад "Захирал гэсэн үү?" хэмээн нүдий онийлгон ширтэж эхлэв.

Би буруу юм хэлчихсэн юм байхдаа ерөнхий захирал гэж дуудах байж уу?

Эрик "Хмм чиний бодлыг тааж барашгүй юм аа. Саяхан л намайг хараагаад, надад уурлаад байсан байж харин одоо захирлаа гэж дуудаад л."

"Захирал юм чинь захирал гэж дуудна биз дээ?"

Тэр юм бодох мэт хамраа үрчийлгэн, хөмсгөө долоовор хуруугаараа нэг илж аваад "Би байнга захиралаа гэж дуудуулаад дасчихсан ч чамайг тэгж дуудахаар надад эвгүй санагдаад байх юм."

Эрик над руу улам ойртоод, түүний халуун амьсгал нүүрэнд минь мэдрэгдэж, мөн ховсдох мэт нүдэнд нь би өөрийнхөө тусгалыг харж болохоор тийм л ойрхон байсан д нүүр улайж эхлэж байсныг мэдэрлээ.

"Ёооё ямар ядаргаатай юм бэ? Хараа муутай юм уу? Цаашаагаа байл даа!" гээд түүний цээж рүү хүчтэй түлхэх үед тэр хойшоогоо толгойгоороо цонх хүчтэй мөргөчих нь тэр.
Би ч өнгөрсөөн... би зоолттой дадлагаасаа халагдах байх даа.

Эрик ард дагзаа барин ёолсоор "Эр, юмуу эм юм уу? Ямар хүчтэй юм бэ?"

"Чи өөрөө яах гэж хүнд тэгтлээ ойртоод байсан юм?"

Эрик "Харин одоо болохоор чи гэж дуудаад л би чамайг хэзээ ч ойлгохгүй юм байна." гээд тэр ард дагзаа барин өвдөж байгаа бололтой хамраа үрчийлгэн, хөмсөг зангидсаар машинаа хөдлгөлөө. Бид Сөүл ортол хэн, хэн нь чимээгүй явсаар 9 цаг өнгөрч байх үед манай гэрийн гадаа ирэв. Бид юунд ч сааталгүй хурдны замаар давхисан тул шөнө ирсэн шигээ удаан явсангүй.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Onde histórias criam vida. Descubra agora