009

1.7K 165 3
                                    

Эрик яг л жентелмэн мэт зорчигчийн талын хаалгыг онгойлгож өгөн мөн толгойгоо цохихоос сэргийлж гараараа хааж өгөн суулгалаа. Түүний халамжилсан энэ өчүүхэн үйлдэлд зүрхний минь пульс 100 давж байсан юм.

Эрик ч мөн адил жолоочын талд суугаад "Эхлээд хоёулаа хоолонд орцгооё." тэр над руу зөвшөөрөл хүсэх аятай хараад дараа нь машинаа асаалаа. Дэндүү үнэтэй гадаад машины асах дуу хүртэл чамин сонсогдох юм гээч.

Эрик машиныхаа рүүлийг барин явах үедээ зуршил нь ч гэх юм уу хоёр гарынхаа ханцуйг хойш нь бага, багаар шуусаар шөрмөслөг гарынхаа шууг ил гаргах нь тэр. Аль эсвэл надад сайхан харагдах гэж ингэсэн юм бол уу?

Бид замын турш хэн, хэн нь чимээгүй явсаар Сөүл хотын үнэтэй зочид буудлын доор байрлах тансаг рестранд орж ирлээ.

Эрик "Би захиалга аль хэдийн өгчихсөн." хэмээн яг л жоохон хүүхэд аятай царай гарган бахархууштай инээмсэглэх үед би өөрийн эрхгүй даган инээлээ.

Бид цонхон талын ширээ лүү явах мөчид хос гэхэд арай хөндий эрэгтэй эмэгтэй хоёр бидний урд ирэн зогсчихов.

Хэтэрхий ганган чамин хувцаслаж, нүүрээ аймшигтай тод будсан байхыг бодоход бас л нэг баян айлын мөнгөө хамаа намаагүй үрж цацдаг улсууд биз гэх бодол төрөөд амжлаа.

Тэд миний биш Эрикийн л танидаг хүмүүс бололтойдог.

Эрикийн саяхны хүртлэх хүүхдийн инээд хормын дотор хувирч алуурчин мангас шиг л аймшигтай хувирлаар солигдох нь тэр. Тэгэхээр Эрикийг ингэж өөр болоход хүргэж байгаа юм бол таагүй л харилцаатай хүмүүс байх нь.

Эрик "Чиний наад бузар царайг харахыг хүсэхгүй байна. Зайл."

Бидний урд зогсож буй залуу ёжлон инээд алдаад "Ах аа хэтэрхий юм биш үү? Ганц дүүдээ ингэж хандах чинь?" тэр хошуугаа цорвойлгон бяцхан жаал шиг л гомдоллож байхад Эрик яг л бөөлжих гэж буй мэт царай гаргав.

Эрик "Шижгийн юм. Энд юу хийж яваа юм?"

Өнөөх залуу "Зүгээр л болзоод. Харин та? Бас болзож байгаа хэрэг үү?" гээд над руу нэг л жигтэй харцаар харан хэлэв. Надад л ингэж санагдсан уу эсвэл тэр үнэхээр намайг яг л сонжиж буй мэт харцаар харсан уу?

Эрикийг юу гэж хэлэх талаар сонирхон түүн рүү сэм харан хариултыг нь хүлээхэд Эрик гараас минь атган "Тийм ээ найз бүсгүйтэйгээ болзож явна." гэж огт эргэлзсэн шинжгүй хэлэв. Догдолчихлоо.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now