012

1.5K 189 27
                                    

"Хөөе дадлагийн оюутан! Миний чамд өгсөн хэвлээд гаргаад ир гэсэн материал яачихваа? Ямар удаан юм бэ?"

"Дадлагийн оюутан би чамд кофе найруулаад ир гэсэн шдээ."

"Хөөе оюутан хурдан хөдлөлдөө."

Бурхан минь би ямар үйлийн үрээрээ энэ компанид сонгогдчихдог байна аа? Юун захирлийн найз охин гээд хүндлэл үзүүлэх харин ч ёстой Эрикээс авах өшөөгөө надаас аваад байгаа юм биш үү.

Би тэдний хий гэсэн бүхнийг үг дуугүй хийж явсаар арай гэж өдрийн хоолний цаг болж хэдэн ясаа амрааж чадаж болох нь.

Ажилчид бүгд цайы газар луу явж толгой өндийх завгүй ажилсан Дужүн бид хоёр л оффист үлдсэн байв. Тэр ч бас одоогоор туслах ажилтан тул энд тэнд зарагдаж мөн толгойтой үснээсээ их ажлийг хийсээр одоо л нэг юм амьсгаа авж байгаа бололтой суудлийн түшлэгээ налан хэвтээд нүдээ анилаа.

Яг одоо хооллож сууснаас чимээгүй нам гүм энэ орчинд биеэ амрааж хэвтэх нь л таатай байна. Тэглээ ч Эрик өрөөнөөсөө гарж ирээгүй. Тэр ч бас ажил ихтэй байгаа байх. Хурлаар намайг дагуулж орно гэсэн ч тэр нарийн бичигээ дагуулж орсон. Магадгүй би хараахан туршлаггүй учраас алдаа гаргачихна гэж бодсон бололтой.

Дужүн "Хэжүна чи хоол идэхгүй юм уу?"

"Үгүй ээ ингээд суугаад л баймаар байна. Чи явж хоол идээч."

Дужүн "Надад ч бас ингээд байж байх гоё байна." гэсээр тэр над руу харан инээгээд "Тараад хамтдаа явах уу? Бид хөршүүд юм чинь."

Давгүй санаа байсан ч миний толгойнд гэнэт Эрик орж ирлээ. Тэр яалтчгүй надтай хамт явна гээд зөрүүдлэх нь мэдээж. Гэхдээ хоолны цагаар ч нарж ирэхгүй байгааг бодоход их ажилтай байх шиг байна. Тэгэхээр магадгүй намайг явсаны дараа л ажлаасаа тарах байх.

Би нэлээн бодол болоод суучихсанд Дужүг миний нүүрний урдуур гараа савчаад "Юу бодоод суучихаваа?" гээд инээмсэглэв.

"Аан юу ч биш дээ. Тэгье ээ хамт явья."

Харин дараа нь би энэ хамт явья гэж хэлсэн үгэндээ харамсана гэж яаж санах вэ дээ.

Хоолны цаг бараг дуусах дөхөж байх үед Эрик өрөөнөөсөө гарч ирлээ. Ажилчид хараахан орж ирээгүй Дужүн бид хоёр хоёулахнаа үлдсэг ажлаа дуусгах гээд сууж байхыг харсан Эрик хөмсөг зангидаад "Та хоёр хоёулахнаа яагаад хоолондоо ороогүй юм?" гэж аль болох боловсон асуухыг хичээв я түүний хоолойноос "Чи миний эмэгтэйтэй энд юугаа хийж байгаа юм?" гэж байгаа аятай л сонсогдож байсан юм.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Onde histórias criam vida. Descubra agora