005

1.7K 186 11
                                    

Тэр нэг гараараа машинаа барин явах нь цаанаасаа л дур булаам харагдаад байсанд багахан догдолж орхилоо. Үнэхээр бид хувь тавилан байж, бидний зам огтлолцох юм бол хичнээн сайхан бэ. Ямар ч эмэгтэй хүнд тохиохгүй аз биш гэж үү?

"Би царайлаг гэдгээ мэднэ ээ. Битгий ширтээд бай."

Эрик гэнэтхэн л над руу харан хэлсэн үгэнд нь бантаж орхилоо. Би тийм илт, бас удаан ширтчихсэн хэрэг үү? Ичиж үхмээр юм. Би түүнээс харцаа салган цонх руу ширтэх үед цонхны тусгалд ч мөн адил түүний төрх ойн харагдаж байх нь тэр. Үнэхээр ийм царайлаг залуу намайг сонирхоно гэж үү? Итгэмрээгүй л юм.

Бид чимээгүй явсаар нэг мэдэхэд Сөүлээс гарчихсан явж байлаа. Тэр яг хаашаа яваад байгаа юм бол?

"Бид хаашаа явж байгаа юм?"

Эрик над руу эргэж харан "Айгаа юу?" гээд нэг гараараа гараас минь атгалаа. Би түүний гараас минь гэнэт барьсанд цочин шуудхан гараа татаж аваад " Үгүй ээ. Айсан юм байхгүй." гэлээ.

Эрик шоолох аятай хөхрөн инээд алдаж, над руу хараад "Би хэзээ ч өөрт таалагдсан бүсгүйгээ гэмтээхгүй гэж хэлсэн биз дээ."

Тэр над руу гүн гүнзгий нүдээрээ ширтэн хэлээд эргэн зам руу гаа харах тэрхэн агшинд би түүний огторгуй мэт уудам нүдэнд нь төөрчихсөн аятай л болчих нь тэр. Онцгой юм хийхгүй байгаа хэрнээ л түүнээс гэрэл цацраад байх юм. Холдоод явж чадамгүй, мөн ойртож ч боломгүй мэт.

Бид нэлээн удаан явсаний эцэст үүрийн 5 болж байх үед далайн эргийн ойролцоо ирэн зогслоо. Эрик түрүүлэг бууж миний талын хаалгтийг нээж өгөн "Хатагтай буугаарай." гээд нүд нь саран хэлбэртэй болон инээх нь тэр. Үзэн ядаж байна түүний энэ царайлаг инээмсэглэлийг.

Эрик миний гараас татан далай руу гүйсээр яг орохын даваан дээр би түүний гараас татан зогсоогоод " Орох гэж байгаа хэрэг үү?"

Эрик над руу яг л жоохон хүүхэд мэт томоогүй харцаар хараад "Тийм ээ орцгооё."  гэх нь тэр.

Тэр яг одоо галзуурчихаагүй байгаа даа. Шөнийн хүйтэнд далай руу орно гэдэг чинь.

"Үгүй ээ би орохгүй. Ормоор байгаа юм бол чи өөрөө ганцаараа ор."

Эрик миний өөдөөс чимээгүй харсаар "Уучилна биз дээ?" гээд намайг хариу хэлэхийн зуургүй хоёр гар дээрээ өргөн дадайн ус руу орж эхлэлээ.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Donde viven las historias. Descúbrelo ahora