011

1.5K 205 14
                                    

"Кхм Ким захирлаа?" хэн нэгэн эрэгтэй хүний хоолой гарах үед нойроо дийлэг байж нүдээ нээгээд харсан зүйл минь Эрикийн хүзүү байлаа.

Эрик ч бас сэрсэн бололтой амандаа бөглүү авиа гарган намайг өөртөө улам татан тэврээд "Мин туслахаа юу болов?" түүний сөөнгөтсөн хоолой гаран намайг тавих шинжгүй тэврэн хэвтэнэ. Өрөөний үүдэнд зогсох залуу бидэнд тулж ирэн орны хажуугийн шүүгээн дээр бичиг цаас тавих чимээ гарлаа.

Мин туслах "Түүхий эдийн энэ жилийн өсөлт уналтын грапик. Мөн та одоо захирлуудын зөвлөлийн хуралтай. Хурал эхэлхэд 30 минутын хугацаа үлдсэн байна."

Түүний хэлэхийг сонсоод би Эрикийн тэврэлтээс салан босоод цаг харвал 8:30 болчихсон, гадаа нартай байх нь тэр.

Юу вэ тэгэхээр би энд хоночихсон хэрэг үү? Аах аав ээжид юу гэж хэлнээ? Одоо ч намайг алах байх даа. Дандаа энэ хүнээс болж би ямар нэг асуудалд орох юм аа. Эрик юу болоод байгааг тоосон ч шинжгүй гараараа туслахаа гар хэмээн дохьчихоод буцан нүдээ аниад хэвтээд өгөв.

"Намайг сэрээх хэрэгтэй байсан шдээ!" би түүнд уурлан дцугаа өндөрсгөх үед Эрик нэг нүдээ нээн харчихаад буцан нүдээ аниад "Тэгэхийг хүсээгүй юм аа." гэх нь тэр.

Уур хүрсэндээ би түүнийг хөлөөрөө жийн унагаах үед хаалга буцан нээгдэн өнөөх туслах залуу орж ирээд нүд нь бүлтэлзсээр гараад явчихав.

Магадгүй дархан цаазтай байдаг захиралыг нь хөлөөрөө жийн орноос унагааж байхыг хараад цочирдсон биз.

Эрик нуруугаа барин босож ирээд "Чи яаж чадаж байнаа? Чи..чи" гэсээр над руу долоовор хуруугаараа заан уурлаж эхлэв.

"Яаж над руу уурлаж чадаж байнаа та гуай! Өө бас хуруугаараа чичлэх нь ээ." гээд түүн рүү нүдээ томсгон хэрэлдэх үед Эрик зангилаж байсан хөмсөгөө буцан тэнийлгээд, долоовор хуруугаа далд хийн "Уурлаагүй л дээ харин жоохон нойрмог байсан болохоор." гэв.

"Дандаа чамаас болж би нэг иймэрхүү байдалд орох юм аа. Аав ээждээ ч хэлэлгүй гадуур хоночихлоо. Одоо ч намайг алж өгнө дөө." би үстэй толгойгоо зууран аав ээжид юу гэж худал тайлбар хэлэхээ бодон суух үед Эрик "Санаа зоволтгүй ээ би чиний утаснаас ээж аавд чинь мессеж бичсэн. Найзындаа хонолоо гээд биччихсэн. Мундаг байна уу?" хэмээн тэр яг л сайн зүйл хийгээд магтуулах гэж байгаа жоохон хүүхэд шиг аашлав.

Тэр миний өмнө тулж ирээд "Аливээ намайг магт л даа." гэсээр толгойгоо илүүлэхээр над руу тонгойх үед би толгой руу нь цохиж орхилоо.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now