1️⃣

3.6K 178 0
                                    

Намайг Хэжин гэдэг. Би 26 настай. Мин Юнгитэй гэр бүл болоод хэдийн 3 жил өнгөрчээ. Гэхдээ бид хэзээ ч эхнэр нөхөр шиг байж байгаагүй. Байдаг ч үгүй, байх ч үгүй байх....

Бид яг одоо үнэтэй хоолны газар оройн хоол идэж байна. Бид ч гэж дээ би ганцаараа л хоол идэж байгаа юм шиг санагдаж байна. Учир нь Юнги надад биш зөвхөн гар утсандаа анхаарлаа хандуулж хэн нэгэнтэй зурвас бичиж байна. Байдагаараа хөмсөгөө зангидчихсан. Гэхдээ яахав нэг үеэ бодоход хамт хооллодог болсон. Өмнө нь тэр надтай зэрэгцэж ч суудаггүй байсан юм.



" Юнги~ Чи ядаж хоол идэж байхдаа над руу харж болохгүй юм уу? "

Юнги инээд алдаад: Юу гэнээ? Би чамруу харж яах юм? Өөрийгөө битгий их юманд бод! Жаахан нүүр өгсөн чинь даварч байх шив.

гэж хэлээд ресторанаас гараад явлаа. Эхнэр нь нөхөрөөсөө анхаарал халамж хүсэх нь хэмжээг давсан, даварчихсан зүйл бололтой шүү.

Гадаа бороо орж байсан хэдий ч би түүний араас гарсан юм. Гэтэл.... тэр нэг эмэгтэйн уруул дээр үнсээд, түүний машинд суугаад хаашаа ч юм явчихсан. Харин би бороонд уйлсаар тэднийг ардаас нь харж хоцорсон юм. Бороо л миний нулимсыг далдалж байх шив.

Сөүл хотын гудмаар зөндөө олон цаг юм бодож алхлаа. Энэ хэдий хүчилсэн гэрлэлт ч гэлээ миний хувьд тийм байгаагүй. Би түүнд чин сэтгэлээсээ хайртай. Хэдий тэр өөр бүсгүйд хайртай гэдгийг нь мэддэг ч гэлээ, би түүнд хайртай. Тэр анхнаасаа надад хайртай байгаагүй. Энэ 3 жил түүний хувьд үнэхээр новшийн байсан байх.

Ингэж бодож алхах зуур хэдийн шөнө болсон байв. Гэтэл нүд минь улайж хавдаад, хувцас минь шалба норсон байлаа. Алхаж явсаар байгаад нэг харанхуй мухар гудамжинд ороод ирсэн байв. Яах гэж ухаан санаагаа алдатлаа их юм бодвоо? гэж өөрийгөө зүхээд буцаж алхах гээд эргээд хартал гурван залуу байлаа. Би яг одоо л үнэхээр их айж эхлэж байна.

Юу ч болоогүй юм шиг хажуугаар нь зөрөх гэтэл нэг нь миний гарнаас татаад хананд шахав.

" Ийм хөөрхөн эрвээхий энэ харанхуй гудманд ганцаараа юу хийж байгаа юм?"
гэж хэлээд амандаа тамхи зуусан залуу гуяар минь гараа гүйлгэлээ.

" Надад битгий хүр! "

" Ах нар нь чамайг өвтгөхгүй ээ. Алив нааш ир."      гээд өөр нэгэн залуу нь миний хөх, өгзөгнөөс базаад эхлэлээ.

MY COLD HUBBYWhere stories live. Discover now