4️⃣

2.2K 136 0
                                    

" Чи юу яриад байгаа юм бэ? "

Юнги: Би өмнө ямар хөгийн новш байснаа ухаарсан. Чамайг гэх сэтгэлээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсаар өдийг хүрчээ. Намайг уучлаарай. Чи Согжин гэх залуутай уулзаад байхаар уур хүрч, харамлах мэдрэмж төрсөн. Яг тэр үед л өөрийгөө чамд хайртайг мэдэрч, мэдрэмжээ эсэргүйцэхийг хүсээгүй. Намайг чамайг хайрлахыг зөвшөөрөөч?

Хайртай залуу чинь чамайг зөндөө их гомдоочихоод ийм зүйл ярьвал чи юу гэх байсан бэ? Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэсэн ч балмагдсан царайгаа эрхэмсэг царайгаараа нуухыг хичээнэ.

" Чи Минжиг яачихсан болохоороо ийм зүйл яриад байгаа юм? Хоёр өдрийн өмнө л тэрэнтэйгээ энэ гэрт, намайг араар минь тавьж байгаад надад баригдсан бус уу?!"

Юнги: Би уг нь тэр өдөр Минжитэй харилцаагаа таслах гэж байсан юм. Тэр надад нэг кофе өгсөн, гэвч тэр кофег ууснаас хойш бие эвгүй болоод өөрийгөө барьж чадаагүй...

" Тэгвэл одоо ч бас чи ямар нэг новшоо гударчихаад надад ийм зүйл ярьж байвал яах юм? "

Юнги: Энэ бол миний чин сэтгэлийн үг. Гуйя...

" Хэрэв чи үнэхээр надад хайртай юм бол би чамд 3 сарын хугацаа өгье. Энэ хугацаанд миний унтарсан хайрыг асааж чадвал.... Үр дагаварыг нь чи өөрөө шийд."

Юнги: Баярлалаа~       гэж инээсээр духыг минь үнэрлэлээ. Энэ надад гэнэтийн байсан. Учир нь тэр намайг үнсэх нь байтугай нэг нүдээрээ ч тоож харж байгаагүй. Гэтэл....

Түүний ширүүн хүйтэн дүр төрх нь хайр гэрэлтсэн харцтай зөөлөн, дулаан төрхөөр солигдсон байв. Би бараг анх удаа түүний инээхийг харж байна. Үнэхээр чихэрлэг инээмсэглэлтэй юм байна.

" Би ажилтай, явлаа. "

Гээд усанд орохоор явлаа. Хүйтэн шүршүүр доор зогсож өөрийгөө сэргээж аваад ажлын хувцасаа өмсөж, инээмсэглэл дүүрэн ажил руугаа явлаа. Компани дээрээ ирэхэд туслах маань миний өөдөөс ирж намайг тосож авав.

" Өглөөний мэнд Жиминаа~"

Жимин: Өглөөний мэнд захиралаа.

" Битгий албан яриагаар яриад бай. Олон хүн байхгүй үед намайг зүгээр л Хэжин гэж дуудаж бай за юу? "

Жимин: Гэхдээ та миний захира---

" Чшш. Хоёулаа явж кофе ууя "
гээд Жиминийг сугадаад кофе шоп руу явлаа.

MY COLD HUBBYWhere stories live. Discover now