9️⃣

2.1K 139 5
                                    

29 years later...

" Ханиа чи энэ хоолыг ширээн дээр тавиад өгөөч. Их хүнд байна."

: Зүгээрээ ээжээ би тавьчихъя.

" Баярлалаа миний хүү."

Бид 3 хоолны ширээний ард суугаад хооллож эхэллээ.

Энэ 29 жилийн хугацаанд Юнги бид 2 хоёр сайхан хүүхэдтэй болсон. Том хүү маань ажил ажил гээд эхнэртэй болоогүй л яваад байгаа. Харин бага охин минь одоо 24 настай, саяхан айлын эхнэр болсон.

Хүү: Нээрээ аав ээж би найз охинтой болсон

" Ашгүй минь гэж. Ачын зулай үнэрлэмээр л байна шүү."

Юнги: Чи юун хөгшин хүн шиг ярьдаг юм бэ дээ~

" Тэгэлгүй яадаг юм. Би 55 тай, чи 56 болчихоод байна. "

Хүү: Удахгүй та нартай танилцуулнаа~

Хоолоо идэж байтал хонх дуугарлаа.

" Хэн байдаг билээ? Миний хүү хаалгаа онгойл доо."

Хүү маань цааш яваад хаалга онгойлговол цаанаас охин минь бөөн уур болоод орж ирэв.

Охин: Ёооо ээжээ ааваа!

Юнги: Яасан бэ миний охин?

Охин: Нөхөртэйгөө хэрэлдчихлээ.

Юнги: Тэгээд энэ чимдан чинь юу юм?

Охин: Миний хувцас. Одоо би тэрнээс сална! Харж л байгаарай. Чадахгүй гэж бодсон юм байхдаа муу зэвүүн амьтан.

Юнги: Яагаад тэр вэ?

Охин: Яахав дээ! Тэр новш чинь ажил дээрээ өөр хүүхэн хараад байна шүү дээ!

" Эхлээд наашаа суугаад хоол ид. Мэнд ч асуулгүй айлд ингэж ууртай орж ирж болохгүй гэж би чамд зөндөө хэлж байсан байх аа? " охин руугаа зэмлэнгүй харсанд тэр тайвширав.

Охин: Тиймээ, уучлаарай. Ямар гоё хоол вэ?! Сайхан хооллоорой.

Бид хамтдаа хоолоо идэж, юм ярьж суув.

" Заа миний охин гол яриандаа оръё. Би чамайг нэг асуудал гарвал хувцасаа чирээд ээж аав хоёр дээрээ хүрээд ирээрэй гэж айлын бэр болгоогүй байх аа?! "

Охин: ......Тийм л дээ....

" Ямар ч асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Өндөг шиг өөгүй сайхан амьдрал ч гэж байхгүй шүү дээ. Заавал ямар нэг асуудал гарч ирдэг. Тэр асуудлыг гарч ирэхэд нь зугтаагаад ээж аав дээрээ хувцас хунараа аваад ирэх биш, тэр асуудалтайгаа тэмц! Чи ямар сайн хүнтэй суулаадаа. Бурханд баярлаад л амьдар за юу? "

MY COLD HUBBYWhere stories live. Discover now