5️⃣

1.7K 111 2
                                    

Өглөөний нар цэлгэр том цонхоор үнэхээр тод, хурцаар нүүрэн дээр минь тусч, сэрэх мөчид өөрийнхөө мөрөөдөлийг бодитоор мэдэрсэн юм. Миний мөрөөдөл өглөө бүр Юнгигийн тэвэрт сэрэх байсан. Тэр хүсэл маань биелэсэн бололтой.

Миний хайртай залуу намайг маш олон удаа гомдоож байсан ч би түүндээ хайртай байсан. Яагаад гээч? Миний нүд, зүрх сэтгэл минь зөвхөн Мин Юнги гэдэг залуугаар дүүрчихсэн байсан юм. Юнгигээс өөр эрэгтэй хүн нүдэнд минь харагдахгүй, зүрх сэтгэлд минь түүнээс өөр хүнийг хайрлах зай байхгүй байсан болохоор л би уучилж амьдарсаар ирсэн. Тэр минь намайг өөрийг нь уучлаасай гэж хүссэн. Гэвч би түүнийгээ аль хэдийн уучилсан шүү дээ. Сэтгэл дотроо....

Ингэж бодоод түүнийгээ ширтэж байтал хөөрхөн тэр минь нүдээ нээлээ.

Юнги: Өглөөний мэнд хайрт минь.

" Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? "

Юнги: Сайхан. Чи минь сайхан амарсан уу?

" Үнэхээр сайхан. Бас....Өнгөрсөн шөнө гайхалтай байсан шүү."     гэхэд Юнги инээгээд духан дээр минь үнслээ.

Юнги: Надад ч бас гайхалтай байсан.

" 10 цаг болж байна. Босоцгооё. "

Юнги: Өдөржингөө хамт тэврэлдээд хэвтье.

" Чи намайг юу ч хийлгүй хийцгүйрч байх дургүйг мэднэ биз дээ? Энэ 4 хананы дунд байх байсан бол би гэртээ ч амарч болох байсан шүү дээ. "

Юнги: Ингэж хэлэхийг чинь мэдээд байсан юм. Босоод өөр тийшээ явъя.

" Хаашаа? "

Юнги: Чэжү арал руу.

" Сөүлээс 454 км зайд шүү дээ~ Арай хол юм биш үү? "

Юнги: Чи ч их гоншигнуур хүн юмаа. Зүгээр босоод хувцасаа өмсөөд явахдаа бэлд!

Би урвагар царайлаад газараар энд тэндгүй тарсан хувцасаа эвлүүлж өмслөө. Тэгээд бид шууд машиндаа суугаад Чэжү явах замдаа гарсан юм. Өглөөний цайгаа уугаагүй болохоор замд тааралдсан дэлгүүр лүү орж идэж уух зүйлс авж замдаа идлээ. Бүр 7 хоногын хүнс авсан. Учир нь Чэжүд очих газар маань зочид буудал биш хувийн байшин гэсэн. Бараг зуслан шиг л гэсэн үг.

Бид ойролцоогоор 550 км явсан байхаа. Орой нь 17 цаг өнгөрч байхад ирэх ёстой газараа ирлээ.

 Орой нь 17 цаг өнгөрч байхад ирэх ёстой газараа ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Унтлагын өрөө нь их гоё. Хашаан доторх хүлэмж, мод гэх мэт зүйлс нь сайхан харагддаг. Харин зочины өрөөнөөс Чэжү арал үзэсгэлэн төгс харагддаг. Зүгээр л гайхалтай!

Юнги: Таалагдаж байна уу?

" Тиймээ. Яг л миний мөрөөдөл шиг."

Юнги: Чиний мөрөөдөл далайн эрэгтэй ойролцоо байрлах байшин байсан юм уу?

" Үгүй ээ~ Чамаар хайрлуулж, чиний хайрыг мэдэрч, үргэлж хамт байхыг мөрөөддөг байсан. "

Юнги: .....Уучлаарай....

гэж гэмшингүй хэлхэд нь түүнийгээ тэврээд нурууг нь иллээ.

" Зүгээрдээ. Өмнө нь хангалттай хайрлаж чадаагүй бол одооноос эхлээд хайрлахад л болно." гэвэл Юнги нэг гүнзгий амьсгаа аваад гаргалаа.

Юнги: Зааза. Хоолоо хийж идээд нар жаргахаар хамтдаа далайн эрэгээр алхацгаая.

" Тэгье. "

Бид хоёр оройн хоолоо цонхоор далай харангаа идээд нар жаргахад хамтдаа хөтлөлцөөд далайн эрэгээр алхсан юм. Үнэхээр романтик. Намайг далайн усанд хөлөө дүрж тоглож байхад бэлхүүсээр минь нэг дулаахан гар орж ирж тэвэрсэнд эргэж харвал сүү шиг цагаан царайтай тэр минь зөөлхөн, дулаан инээмсэглэлээ тодруулна.

Юнги: Чамдаа зөндөө их хайртай.

" Би ч бас чамд хайртай."

-

Vote💙

-

MY COLD HUBBYWhere stories live. Discover now