8️⃣

1.4K 114 1
                                    

Цаг хугацаа гэдэг ямар аймшигтай хурдан өнгөрдөг юм бэ?! Нэг л мэдэхэд хэдийн 3 долоон хоног өнгөрчихсөн байна.

Юнги бид хоёр маш сайн байгаа. Бид хамтдаа ажиллаж байгаа. Юнгиг ажил хийхийг анх хараад огт дасаж өгдөггүй байж билээ. Тэр маань намайг хайраар дутаахгүй гэж их л хичээж байгаа нь ямар сайхан аз жаргал гэж санана. Хайран дээр бөмбөрч байгаадаа.

Одоо Юнги ажилдаа явчихсан байна. Харин би жирэмсэний тестний хариу гарахыг хүлээгээд сууж байна. Учир нь миний сарын тэмдэг 7 хоногоор хойшилчихсон. Ээж болоход бэлэн гэж бодож байгаа болохоор сандрахгүй байна.

" Гурав, Хоёр, Нэг! " гээд тестийг харлаа. Харвал 2 зураас байна. Хэдий сэтгэл санааны бэлтгэлтэй байсан ч их цочирдлоо. Тэгээд амаа хэсэг дарж суусны дараа тестээ цүнхлээд гарахдаа бэлдэж хувцасаа өмсөж эхлэв.

Хувцасаа өмсөж байтал Юнги гаднаас ороод ирэв.

Юнги: Чи намайг ирэхийг хүлээгээд хувцасаа тайлаад байж байсан юм уу?

гээд хүзүү үнэрлэлээд эхлэлээ. Юнгиг өөрөөсөө эвтэйхэн холдуулаад хувцасаа бүрэн өмсөж дуусав. Тэрэнд одоохондоо энэ тухай мэдэгдэхгүйг хичээж, аль болох сандрахгүйг чадлаараа хичээж байлаа.

" Үгүй ээ~ Би гарах гэж байлаа."

Юнги: Ийм хувцастай юу?

" Тиймээ~ Тайлахад хялбар бол-- "

би амаа дараад ямар тэнэг зүйл хэлсэнээ бодож өөрийгөө хараав. Уг нь эмчийн үзлэгт ороход л амар гэдэг утгаар хэлсэн юмсан.

Юнги: Тайлахад хялбар аа??! Та гуай хаана хувцасаа тайлах гээв? гээд хөмсгөө зангидаж ширүүн харцаар нааш харлаа.

" Б-Би....За үнэнээ хэлье. Эмэгтэйчүүдийн эмнэлэг орчихоод ирье."

Юнги: Яах гэж? Ямар нэг зүйл чинь өвдөө юу? Хамт явъя.

" Үгүй ээ хэрэггүй.....Би өөрөө ганцаараа явъя. Чи гэртээ хоол хийгээд хүлээж байгаарай за? "

гээд уруул дээр нь хальт үнсчихээд сандараад гүйх нь холгүй үүдрүү явлаа.

Гэтэл ардаас Юнги "Цүнхээ мартлаа шүү дээ"     гээд цүнхийг минь бариад ирэхэд сандараад шүүрч автал хүчтэй таталтанд цүнх минь газар уначихлаа.

Тэгтэл цүнхэн дотор байсан тест ил гараад ирэв. Би сандраад гялс авах гэхэд Юнги хурдтай нь аргагүй надаас түрүүлээд авчихлаа. Тэгсэнээ нэг хөмсгөө өргөж надруу нэг тийм гэхийн аргагүй харцаар харав.

Юнги: Хайраа энэ юу вэ? Бид үнэхээр аав ээж болох юм уу?

" Т-Тиймээ."       гэхэд Юнги намайг чангаас чанга тэвэрч духыг минь үнэрлэв. Тэр баярлаж байна.

Юнги: Гэхдээ хайраа чи эмнэлэг явж яах гэж гэж байсан юм?

" Хүүхдээ--- "

Юнги: Авхуулах гээгүй биз дээ? Би сайн аав байж чадна аа. Надад итгэ. Хүүхдээ битгий авхуулаач?

Гээд өвдөг дээрээ сөгдөөд хоёр гарын алгаа хавсарч үрлээ. Уг нь би хүүхдээ хэвийн боожиж байна уу? гэж шалгуулна гэж хэлэх гэж байхад хүний үг гүйцэд сонсохгүй юм. Гэхдээ энэ хүний үг гүйцэд сонсдоггүй зан нь түүний дотор ямар хүн байдгийг нь гаргаж ирж байх шиг санагдлаа.

" Хайраа би юу гэж өөрийнхөө гэдсэнд байгаа мах цусны тасархайгаа устгаж чадах билээ дээ~ Эмчийн хяналтанд орох гэж байна. Ер нь хоёулаа хамт явъя.... чамтай хамт очих газар байна."

•••••••

Бид хоёр эхлээд эмнэлэг дээр ирлээ. Эмчдээ үзүүлтэл хүүхэд маань хэвийн байна гэсэн. Одоо харин би машиндаа суугаад түүнд хаашаа явах гэж байгаагаа хэлэх гэж байна.

" Хайраа одоо хоёулаа-- "

Бас л хүний үг гүйцэт сонсохгүй юм.

Юнги: Хайраа хүүхэд маань 4 долоон хоногтой гэхээр......Аан!! хамтдаа амралтаар явсан өдөр байна шүү дээ. Хаха би ч сайн юмаа эхний оролдлогоор---

" ХӨӨЕ!!! Юу яриад байгаа юм?! "

Юнги: Заа за чимээгүй боллоо. Нээрээ одоо хаашаа явах юм?

" Шүүх рүү."

Юнги: Я-Яах гэж?

" Яах юу байхав. Салалтын өргөдөлөө цуцлуулъя."

Юнги: Хайраа!!!!           гээд намайг энд тэндгүй үнсээд, тэвэрлээ.

Юнги: Б-Баярлалаа

" Баярласан бол намайг бодлоо өөрчлөхөөс өмнө явцгаая "





-Vote🦋✨

MY COLD HUBBYWhere stories live. Discover now