2️⃣

2.1K 149 0
                                    

" Чи чинь..? "

Согжин: Чи Хэжин уу даа?

" Тиймээ. Чи Согжин уу? "

Согжин: Тиймээ. Яагаад уйлчихсан юм? Дахиад ямар наг зүйл болоо юу?

" Болсоон." гэж хэлээд цурхиртал уйлвал Согжин намайг тэвэрлээ.

Согжин: Битгий уйлаад бай. Хүмүүс намайг буруугаар ойлгоод байна. Хүн багатай газар очъё.

Тэр намайг нэгэн саравчинд авчирлаа. Тэгээд уутан дотроосоо нэг зайрмаг гаргаж ирээд надад өгөв. Тэгвэл сэтгэл санаа дээрддэг гэсэн. Тэгээд.....хачин санагдаж магадгүй ч би түүнд өөрийнхөө бүх амьдралыг ярьсан. Юнгитэй хамт байхдаа ямар их шаналсангаа хүртэл хэлсэн. Тэр ч бас надад өөрийнхөө тухай ярьсан. Хамт ярилцаад сууж мэдсэн зүйлийн нэг бол тэр ч бас надтай адил найзгүй юм байна лээ.

Бид хоёр тэнд инээлдэж, уйлж зөндөө ярилцсан. Тэр үнэхээр царайлаг. Гэхдээ харамсалтай нь миний сэтгэлд намайг хайрладаггүй, бүр хүн ч гэж тоодоггүй Юнги гэх залуу л байгаа.

" Зааза чамд зөндөө садаа болчихлоо. Гэртээ ордоо, эхнэр чинь хүлээж байгаа байх. "

Согжин: Надад эхнэр, найз охин аль нь ч байхгүй ээ~ Бас чи надад садаа болоогүй. Харин ч би чамтай сэтгэлээ онгойтол ярилцаад сайхан байлаа.

" Тэгвэл болж дээ~ "

Согжин: Би чамайг гэрийн чинь үүдэнд хүргэнд өгье. Гадаа харанхуй болсон байна.

Бид хоёр ч манай гэрийн үүдэнд ирлээ.

" За баяртай~ Өнөөдөр үнэхээр их баярлалаа. Цаашдаа холбоотой байнаа."

Согжин: Заа

Би гэртээ орвол Юнги байж л байлаа. Харин би юу ч болоогүй юм шиг байхыг хичээв.

" Чи зайлаагүй л байгаа юм уу? "

Юнги: Энэ хэнийх юм?! гээд Согжины хүрэмийг харууллаа.

" Өө нээрэн тийм шүү дээ. "

гээд түүнээс хүрэмийг булааж аваад гэрээсээ гараад гүйлээ. Согжиныг явчихсан байх вий дээ гэж бодсон ч тэр нээх их холдоогүй байв.

" СОГЖИН! " гэж орилоход тэр нааш харлаа

" Чамд хүрэмийг чинь өгөхөө мартчихаж. Уучлаарай~ "

Согжин: Зүгээр дээ баярлалаа.

гэж хэлээд хүрэмээ авах гэхэд нь би санаандгүй унагаачихав. Харин би түүнд хүрэмийг нь авж өгөх гэж байтал тэр ч бас хүрмээ авах гэж байгаад гарнаас минь атгачихлаа. Дулаахан том гар. Атгуулаад л баймаар. Хэзээ ч намайг дааруулахгүй мэт...

MY COLD HUBBYWhere stories live. Discover now