3️⃣

2.1K 153 2
                                    

Согжин: Тэр нь дээрдээ~ Өөртөө хайргүй хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр.

Гэж ярилцсаар нэгэн 3 давхар байшинд ирлээ. Гадаа нь очиход л дуу хөгжим чанга гэгч нь сонсогдож байна. Харин Согжин машинаасаа буугаад надад хаалга онгойлгож өглөө. Тэр үед л түүний хувцасыг бүтэн харж чадсан юм. Түүний хослол, шил гээд л бүгд маш энгийн хэрнээ тэрнийг дэндүү төгс харагдуулж байна.

Би Согжиныг сугадаад дотогш орлоо. Энд тэнд хөгжим, архины үнэр хамар чих хоёрыг минь сэтлэх нь үү? гэлтэй байлаа.

: Хөөх манай Согжин найз охиноо дагуулж ирээ юу?

Согжин: Хэжинаа танилц. Үдэшлэгний гол эзэн Намжүн. Намжүнаа танилц энэ бол Хэжин.

" Танилцсандаа таатай байна."

Намжүн: Ямар хөөрхөн юм бэ?

" Баярлалаа."

Согжин намайг найзуудтайгаа танилцуулав. Тийм ч олон найзгүй юм байна лээ. Бараг найз биш танил гэж хэлвэл зохих байх. Гэхдээ надад Намжүн, Хусог гээд бүгд таалагдсан. Их дажгүй хүмүүс шиг санагдсан.

Үдэшлэгт л ирсэн юм чинь архи ууж, бүжиглэнэ шүү дээ. Гэхдээ би хэтрүүлчих шиг болсон. Арай гэж хөл дээрээ тогтсоор Согжин дээр очиж мөрийг нь түшээд дайвалзвал Согжин намайг тэврээд өргөлөө

Согжин: Чи үнэхээр их согтсон байна. Явцгаая.

гэж хэлээд намайг машиндаа суулгаад өөрөө жолоогоо барьлаа. Согжин архинаас харшилтай болохоор архи уугаагүй. Тэгээд л машин барьж байгаа юм. Би хагас дутуу нүдээ нээгээд утасаа харлаа. Цаг харвал үүрийн 4 цаг болж байлаа. Харин хамгийн хачин санагдсан зүйл нь Юнги надруу 93 удаа залгаж, 230 зурвас үлдээсэн байсан нь юм. Тэр зурвасуудыг нь хальтхан уншвал.


| Хаана байгаа юм бэ?    (12:04)

| Санаа зовоод байна  ( 12:25)

| Ирэх болоогүй юм уу? (01:00)

| Шөнө дунд болчихсон байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ?     (02:43)

| Чамайг иртэл чинь унталгүй хүлээж байя.     (03:11)

Би үргэлжлүүлж уншиж чадсангүй. Гэртээ ч ирлээ. Харин Согжин намайг өргөөд гэрийн минь хаалгыг тогшлоо. Би хэдий согтоод тасарчихсан ч гэсэн хүний ярьж байгааг тод сонсож байв.

Юнги: Чи хэн бэ?! Хэжон яагаад ингэж их согтсон юм?!!!

Согжин: Эхлээд эхнэрээ ав. Дараа нь эхнэрийг минь аюулгүй хүргэж ирсэнд баярлалаа гэж хэл.       гээд намайг Юнгид тэврүүлээд хаалга хаагаад гараад явчихлаа. Харин би Юнгид тэврүүлээд унтлагын өрөө рүү явав.

MY COLD HUBBYWhere stories live. Discover now