7️⃣

1.4K 110 1
                                    

Юнги Согжиныг заамдаад авчихлаа.

Юнги: Чи ямар овоо гөлөг вэ?!

" ЮНГИ! "

Согжин: Эхнэрээ хуурч, гомдоож, анхаарал халамж тавилгүй өөрөөсөө холдуулсан чинь чиний л арчаагүйгийнх биз дээ? Чиний арчаагүйгээсээ болж алдсан эрдэнийг чинь би хайрлаж болохгүй гэсэн зүйл байхгүй!

Юнги: Юу гэнээ?!!! Эхнэрээ хайрлаагүй өөр хүн хайрласан нь миний буруу гэхдээ би засарсан!           гээд Согжиныг цохих гэхэд нь би амжиж Согжины урдуур орж Юнгигээс хамгааллаа.

" Юнги!!! Чи ямар жоохон хүүхэд үү?! Юу юуны духанд хүрэлгүй уурлаж дайрах юм!! Одоо боль! "

Юнги: Чи яагаад энийг өмөөрөөд байгаа
юм бэ?!

" Зүгээр чимээгүй суу!!! " гэж тэр хоёрыг суулгалаа. Тэгээд Согжины гарнаас нь бариад нүд рүү нь харлаа.

" Үнэн юм уу? "

Согжин: Хахаха. Худлаа худлаа. Юнгиг чамд үнэхээр хайртай юм болов уу? гэж шалгасан юм. Хайртай л юм шиг байна.

" Тоглоом чинь хэтрэх гэж байна шүү! "

Юнги арай тайвширав бололтой гүнзгий амьсгаа авч гаргалаа. Биднийг юу ч дуугаралгүй сууж байх хооронд захиалсан хоол минь ирлээ. Бид хоолоо идэж байх хоорондоо харин их зүйл ярьлаа. Хоол ч хүмүүсийг дотно болгож чадах юмаа. Тэр хоёр ам уралдан хоорондоо яриад намайг ч тоохгүй байна гээд л бод. Ийм хурдан дотносоно гэж бодсон ч үгүй.

Согжин: Зааза сайхан танилцлаа. Үнэхээр Хэжинд хайртай л бол битгий алдаарай. Тэр чамд одоо ч гэсэн эргэлзэж байгаа шүү~

Юнги: Энэ тал дээр онцгойлон анхаарнаа.

Согжин: Би явлаа. Маргааш эрт хуралтай. Болгоомжтой яваарай. Баяртай~ гэсээр тэндээс гараад явлаа. Юнги бид хоёр ч бас гэртээ харихаар явлаа.


" Ахх гэрээ санасан байна." гээд гэр доторх агаарыг үнэрлэлээ.

" Ядарч байна. Би түрүүлээд унтлаа шүү"

Юнги: Хамт унтъя. Над шиг чөтгөрийн уур хилэнг үргэлж дарж байдаг сайхан сэтгэлт сахиусан тэнгэр минь.

" Одоо болихгүй бол догдлоод байнаа."

Юнги: Чамайг үргэлж догдлуулж байгаад өргөдөлөө цуцлуулнаа. гэж хэлээд энд тэндгүй үнсэж эхлэлээ...



Vote🦋✨

MY COLD HUBBYWhere stories live. Discover now