1. Intro

931 66 7
                                    

Модод цэцэглэж навчис урган хавар иржээ. 

Хаварт дуртай нэгэн хүү моддыг чимсэн ягаан цэцэгсийг харан дулаанаар мишээнэ. 

Цэцэг навч дэлгэрч цас цаг агаар ч дулаарчихдаг болохоор тэр хаварт юу юунаас илүү дуртай аж. 

 "Эрхэм ээ, аав тань дуудуулсан"

Гэнэт үүлс бүрхэчихэв үү гэлтэй хэдэн хар хувцастай хүмүүс гарч ирэн түүний жаргалыг үгүй хийж орхив.

"Энэ сайхан цэцэгсийг харахаа боль гэж байгаа хэрэг үү? Хайран юм... Харж ханаагүй байхад"

Шаргал үст хүү хошуугаа унжуулсаар тэднийг даган машиндаа суулаа. 

"Аав ажил дээрээ байхгүй байгаа хэрэг үү?"

Аавынх нь ажлаас арай л өөр зүг рүү яваад байгааг анзаарсан тэр ийш тийш харсаар асуув.

"Тийм ээ, өөр газар дуудуулсан"

Удалгүй хүрэх газартаа хүрсэн бололтой машинаа зогсоон дотогш орцгоов.

Түүнийг хаалгаар оров уу үгүй юу цоож нь хяхтнан цоожлогдох ба байдал жаахан хачин болчихов.

"Залуу ноёнтоон, түүнийг аваад ирлээ"

Тэдний нэг хаашаа ч юм ингэж орилоход хаа нэгтээ хаалга хаагдах чимээ сонсогдон удалгүй шатаар буух нь дуулдана.

"Бэртээж гэмтээгээгүй биз?"

"Тийм ээ эрхэм ээ"

"Сайн байна"

Алхаа бүрт нь хоолой нь тодрон сонсогдон эцэстнь нэг түүний өмнө ирэн зогслоо.

"Чи хэн юм?"

"Чиний амьдрах гэж байгаа шинэ гэрийн эзэн. Одоохондоо Жастин гэж дуудахад болно"

Жимин түүнийг дээрээс нь доош шинжин харлаа.

"Гар хийцийн үнэтэй торгон хослол, Gucci брендийн сүүлийн загварын гутал өмсөж духныхаа баруун талыг ил гарган үсээ янзалсан нь түүнийг цэмцгэр догь харагдуулах ажээ. Бугуйнд нь хэдэн зуун саяынх юм гэмээр алтан шаргал цаг гялалзаж улаан хүрэн өнгийн бадмаараг бөгж долоовор хурууг нь чимнэ. Ингээд харахад тэр туйлын баян нэгэн бололтойдог.

 Ингээд харахад тэр туйлын баян нэгэн бололтойдог

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Энэ чиний гэр юм уу?"

Шаргал үст харанхуй татуулах хар хөшиг, хар өнгийн ханыг нь тойруулан харахдаа гайхсан янзтай асуув. 

"Өөр юу юм шиг байна?"

"Сэтгэл гутрал нь дээд цэгтээ тулчихсан юм уу хаашаа юм. Яаж ийм харанхуй нүх шиг юманд амьдардаг байна аа"

Үнэхээр л түүний гэр харанхуй нүх гэмээр хар болон гүн хөх өнгөнөөс бүрджээ.Түүнийг хүрээлэн зогсох бүх хүн хар хослол өмссөн байх бол Жимин л одгүй шөнийн тэнгэрт ганцаар гялтайх сар шиг үснээсээ хөл хүртлээ гэрэлтэж байсан юм. 

Жастин дэргэд нь зогсох улаан үстэй залууд юу ч юм шивнэн хэлээд Жиминий хажуугаар өнгөрөн гарахад улаан үст Жимин хоёр л үлджээ. 

"Өрөөг чинь зааж өгье"

Жимин өөрийгөө хулгайлагдсан эсвэл барьцаалагдсанаа ч ойлгохгүй байв. Гэсэн ч тэр гарах эсвэл зугтах оролдлого хийвэл болохгүй зүйлтэй орооцолдоно гэдгийг сайн мэдэж байсан юм. 

Энийгээ оруулахгүй бол бүр байж сууж чаддаггүй ээ гэхгүй юу ^_^

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now