2. Виктор Ким

418 55 6
                                    

"Нэр Пак Жимин. 1995 оны 10 сарын 13 нд төрсөн 26 настай. Өндөр нь 173 см. Их эмчийн чиглэлээр сурж байгаа. Хера эмнэлгийг байгуулсан Пак Хёнжүгийн ганц хүү. Пак Хёнжү хүүгээ аминаасаа илүү чухалчилдаг. Ямар нэг спорт бие хөгжүүлэх зүйлсэд анхаардаггүй. Толгой сайтай учраас сургуульдаа толгой цохидог сурагч. Хүрээлэлд нь-"

"Болно. Би өөрөө уншчихъя"

Жастин улаан үстээс гартаа барьсан хавтасыг нь аван түүнийг өрөөнөөсөө гаргав.

Тэгээд хавтасыг нээн мэдээллийг нь унших ба хавсарган хийсэн зургуудыг нь ээлжлэн үзээд багахан инээмсэглэл тодруулаад өөртөө сонсогдохуйц шивнэв.

"Үзэсгэлэнтэй болж өсчээ?"

"Пак Жимин ирлээ"

"Очлоо"

~♡~

"Энэ чиний амьдрах өрөө"

Улаан үст хоёр давхар дахь нэг өрөөг нээн түүнийг оруулав.

Түүний амьдрах өрөө арай өөр ажээ. Нэг үгээр нүд гялбам байсан юм.

Гурван ч хүн багтахаар том ор. Классик загварын тавилгууд, очир алмаз юм уу гэмээр гялтганасан гэрлийн бүрхүүл. Хөвсгөр цагаан хивс.

Хэт тансаг санагдах мэт боловч энэ нь Жиминий амьдардаг өрөөтэй тун чиг адилхан ажээ.

"Өрөөгөө харж дууссан бол гараад ир. Амьдрах орчинг чинь танилцуулъя"

_

"Энэ зочны өрөө. Тийшээ гал тогоо байгаа. Өлсвөл тогоочид хэлээд хоол хийлгэж болно"

"Та нар ингэхэд надаар яг яах гэж байгаа юм? Хулгайлагдсан барьцаалагдсан юм уу гэхээр үгүй юм шиг байх юм"

"Ойлгоогүй байгаа байх нь. Чи хулгайдагдсан"

"Тэгээд-"

"Хулгайлсан ч гэлээ чамайг ямар нэг байдлаар дарамталж дарлахгүй. Хүссэнээрээ тухтай байж болно. Зугтахгүй л байхад болно"

"Хэрэв зугтах гэвэл?"

"Энд байх хугацаандаа тайван байхгүй л болов уу. Бид чамайг аль болох тухтай байлгах гэж хичээж байгаа. Зугтах гэвэл чамайг хорихоос өөр аргагүй болно. Харанхуй өрөөнд гар хөлнөөс чинь гав дөнгө зүүгээд хоол унд ч өгөхгүй их л хэцүү байлгана байх даа"

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now