12. Үхэцгээх үү?

240 37 4
                                    

"Жимин биш байж!"

Тэхён хөмсөг зангидсаар хурдаа нэмэн Жонгүгийн араас сигналдах ба Жонгүг ч түүнийг толиндоо харан байрандаа зогслоо.

"Яагаад бас дагаад ирж байгаа юм? Балгачихсан байж"

"Тэр Жимин биш!"

"Арай ганц хундага юманд согтчихсон юм биш биз дээ?"

Жонгүг дуулгаа авангаа Тэхён руу хэд алхан инээд алдсаар хэлэхэд Тэхён урд нь тулж очин заамдаж аваад "Би тэрэнд итгээгүйдээ хувцсанд нь чагнах төхөөрөмж хийчихсэн байсан. Өөрийнхөө чихээр сонссон гээд байна!"

"Юу гэсэн үг юм?"

"Пак Хёнжү тэрнийг Жунсон гэж дуудсан. Тэр Жимин биш Жонгүгаа"

"Новш гэж!"

Жонгүгийн царай тэс өөр болж нүднийх нь буланд харагдах Пак Хёнжүгийн гэр лүү заналтай гэгч нь ширтэнэ.

"Явцгаая. Чиний хэлсэнээр Б төлөвлөгөө хэрэгтэй"

Тэхён түүний мөрөн дээр хоёр товшоод машиндаа суухаар алхахад Жонгүг ч дуулгаа буцааж өмсөн мотоциклоо зүглэв.

"Хараал ид! Пак Хёнжүд хүү байдаг байж!"

Хоёр цаг гаруй компьютерын ард суусан Жонгүг эцэст нь хайснаа олсон бололтой хараал тавьсаар ширээ цохих аж.

"Чиний шийдвэр түргэдчихсэн. Хэтэрхий хурдан болоод байгааг анзаараагүй юу?"

"Амаа татаж үз!"

"Одоо уурлаад яах юм? Өөрийн гараар тавьж явуулчихаад"

"Чи ч гэсэн. Хэсэг хугацаанд ч болов итгэсэн л биз дээ?"

"Тийм ээ тэгсэн. Гэхдээ чамайг тэрэнтэй унтсаны маргааш хүртэл. Тэр яагаад чамаас тийм зүйл асуусан бэ гэж нэг бодож үзээгүй юу?"

Тэхён нүдээ эргэлдүүлсээр түүнд хандан ингэж хэлээд төлөвлөгөө гарган тэмдэглэж буй самбарынхаа урдаас холдох аж.

"Кино дуурайгаад өрөөгөө буулгах вий. Чухал юм их бий шүү"

Тэр ёжлон инээд алдсаар өрөөнөөс гаран шатаар доош буух ба ард нь үлдсэн Жонгүг уурандаа багтрах шахаж байв.

Тэхён амьдралынхаа туршид Жонгүгаас илүү байж үзээгүй нэгэн. Түүнд Жонгүгаас хоёр насаар ах гэсэн тодотгол байх ч гэлээ Жонгүг түүнийг ах гэхээ болиод удаж буй. Том бүлэглэл байгуулж түүнийгээ бүр маф болгон хувиргахдаа бүх зүйлийг Жонгүг өөрөө л удирдсаар ирж тэдний дор ажилладаг цөөн хэдэн хүнээс бусад нь Тэхёныг Жонгүгийн туслах л гэж боддог аж.

Тиймээс Тэхён ганц удаа ч болов ингээд ялж буйдаа багахан хамраа сөхөж байгаа нь энэ.

_

"Ийм хурдан орох гэж байгаадаа итгэлтэй байна уу? Санасандаа хүрч чадалгүй үхэж болохоо мэдэж байгаа биз?"

Тэхён санаа зовсон аятай Жонгүгаас асуухад Жонгүг юу ч дуугаралгүй урдахаа л харан машинаа жолоодно.

Тэд шөнөжин төлөвлөгөө гаргаж бэлэн болгосон ба өнөөдөр ингээд шууд хийхээр тохирсон аж. Гэсэн ч Тэхён тэгтлээ итгэлтэй биш байгаа юм.

"Орцгооё"

Жонгүг машиныхаа дунд хайрцагнаас гар буугаа аван биедээ нуугаад дотогш орохоор машинаасаа буув.

Тэхён ч мөн адил үйлдэл хийж Жонгүгийн араас дагалаа.

"Ноён Жастин. Энэ хүртэл ямар хэргээр яваа юм бэ дээ?"

Пак Хёнжү малийтал инээн тэднийг угтахад Жонгүг ч өөдөөс нь инээмсэглээд "Харин л дээ... Таныг санасандаа л ирсэн бололтой"

"Ор л доо"

Хөгшин тэднийг дотогш оруулан зочны өрөөнд залах ба хаанаас ч юм үнэтэй архи гаргаж ирэн ур дахь ширээн дээрээ тавилаа.

"За тэгээд? Бодвол хэлэх юмтай л ирээ байлгүй?"

Хёнжү архиа хундагалахдаа ийн хэлээд хундагаласан архиа Жонгүг рүү түлхэв.

"Хүү чинь бодвол ирээ байлгүй. Зодсонд өршөөнө биз"

Жонгүг архийг нь авангаа ингэж хэлээд нэг амьсгаагаар ууж орхилоо.

"Их юм бодоогүй дээ. Санаа зоволтгүй"

"Тэгвэл..."

Жонгүг буугаа гаргаж ирэн хөгшин рүү чиглүүлэхэд Пак Хёнжү нэг их сандарсан шинжгүй тайван суух ба хэдхэн секундын дараа ард нь буу цэнэглэх чимээ гарах нь тэр.

"Буугаа хая"

Эрэгтэй хүний нарийхан хоолой сонсогдох үед л тэд хэн гэдгийг нь таних аж.

"Хөгийн новш!"

Жонгүг түүнийг хараан үглэх ба энэ хооронд нь Тэхён буугаа гарган Жимин рүү эргэлээ.

"Бодоогүй гэж үү? Чиний ярьсан зүйлд яагаад цочирдоогүй талаар?"

Жимин доогтой гэгч нь инээд алдсаар "Тархи чинь буруу газраа байгаа гэдгийг магадгүй одоо ойлгож байгаа байх"

Харин Жонгүг гүнзгий амьсгаа аван "Тэгвэл, үхэцгээх үү? Нэг нэг удаа гохоо дарахад бүгд үхнэ шдээ"

Ингээд л нэг нэгээ буудаад бичвэр маань дуусчихвал яах уу?😆

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now