4. Итгэ!

327 44 2
                                    

"Үнэхээр... харанхуй өрөөнд хийчихэж байгаа юм уу?"

Жимин нүдээ бүлтийлгэн эргэн тойрноо харах гэж оролдох ба урагш алхахдаа юунд ч юм тээглэн уначих нь тэр.

"Юу гээч нь..."

Гараараа тэмтрэн өнөөх зүйлд хүрч үзээд санаа алдав.

"Ядаж л суух сандал байгаа байх нь"

Тэр сандлыг босгож тавин дээр нь суугаад гараа элгэндээ эвхлээ.

"Намайг тэсч чадахгүй гэж бодсон юм байх даа? Хэр удахыг минь хараарай л даа"

_

"Явчихаад ирье!"

Жастин хоолойтой хар цамц хар савхин хүрмээ өмсөөд саравчтай малгайгаа аван хаалга зүглэлээ.

"Ганцаараа юу?"

"Мм"

"Өмнө нь ганцаараа яваад яаснаа мартчихаа юу?"

"Энэ удаад зүгээр дээ"

"Уучлаарай. Чадахгүй нь"

"Юу яриад байгаа юм?"

"Ганцааранг чинь явуулж чадахгүй"

Виктор үнэхээр тоглоогүй бололтой хаалга таглан зогсоод ингэж хэлсэнд Жастин санаа алдаад "Үнэхээр зүгээр болохоор надад итгэ"

"Яаж итгэх юм?"

"Яавал итгэх юм?"

"Жон... Жастин!

"Намайг сүйрүүлэх гээ юу?"

"Андуурчихлаа... Гэхдээ яасан ч ганцааранг чинь явуулахгүй"

"Чи минийх биш Пак Жиминийх болчихсоноо мартчихжээ?"

"Новш гэж! Түүнд анхаарах ёстой нь яагаад заавал би юм бэ?!'

"Сайн харж хандаарай"

Жастин түүний мөрөн дээр хоёр цохиод хаалгаар гарах гэхэд Виктор гараас нь татан зогсоогоод "Эрүүл ирээрэй. Санаа зовоогоод байлгүй"

"Ойлголоо"

Хар үст бага зэрэг инээмсэглээд хаалгаар гарч одоход Виктор "Араас нь хүн явуул. Мэдэгдэхгүй дагаж байгаад ямар нэг юм болвол амиараа хамгаал гэж хэл!"

"Мэдлээ"

Жастины араас нэлээн хэдэн хүн явж Виктор бага ч болов санаагаа амраана.

Шөнийн хоёр цаг.

Одоо хүртэл нааш цааш холхиж нойр нь ч хүрээгүй Виктор хаалга дуугарах үеэр яаран сандран очлоо.

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now