3. Харанхуй өрөө

384 46 3
                                    

"Хамгийн боломжтой нь Жастин Жон"

"Жастин Жон гэв үү? Тэр хүүхэд Жиминийг хулгайлж яана гэж?"

"Магадгүй 12 жилийн өмнөх зүйл одоо ч сэтгэлд нь байдаг байх. Өшөөгөө авахаар төлөвлөж ч байгаа юм бил үү тааж мэдэхгүй шүү дээ"

"Цааш нь?"

"Жастин юу ч хийсэн цэвэрхэн хийдэг гэдэг нь худлаа биш. Жиминий хамгийн сүүлд байсан байршил сургуульд дээр нь байсан. Тэр хавиарх хяналын камерын бичлэгийг шалгаж үзэхэд устсан байсан. Манай хүмүүсээс ч бас хэд хэд гэнэт сураггүй алга болсон. Үүнийг ч бас Жастинтай холбоотой гэж бодож байгаа"

"Шалгаад үзэхэд болох биш үү? Машин бэлд"

_

"Пак захирал ирж яваа гэнэ"

"Жиминийг нуу"

Виктор Жиминийг дагуулан гадагш гараад байшингийн ард ирэн хиймэл зүлгэн дундаас бариул олон тээш татав.

"Юу юм?"

"Ийшээ ороод байж бай. Удахгүй гаргах болохоор гарч ирж болохгүй шүү"

Виктор зоорины хаалгыг хааж орхиод буцан явав.

"Манай Хёнжү ах миний энэ оромжинд ямар хэргээр ирдэг билээ? Урьдчилаад хэлсэн бол сайхан угтаж авахгүй юу"

Жастин гараа хойноо аван хэн ч харсан хуурамч гэдэг нь илт мэдэгдэх инээмсэглэл тодруулсаар ийн хэлэв.

"Хүмүүсийг минь хулгайлаад байгаа гэж дууллаа. Үнэн үү?"

"Хэдэн хүн байх нь ч байгаа шүү. Юутай ч дотогш орох уу?"

Жастин түүнийг дотогш оруулан шатны доорх төмөр хаалгыг нээлээ.

"За тэгээд, миний хүмүүсийг ингэж тарчлаагаад яах гэсэн юм бэ дээ?"

Пак ноёнтон нуруугаа үүрсээр цус нөжтэйгөө холилдож гар хөлөө гав гинжээр хүлүүлээд ухаантай үгүйтэй хэвтэх залуусын дундуур алхангаа асуух аж.

"Харин л дээ... танаас өшөөгөө авах гээд мэдээлэл цуглуулах гэсэн юм байж магадгүй л юм"

Жастиныг доогтой гэгч нь хөхрөн хэлэхэд хөгшин "Тэгээд, цуглуулж чадаа юу?"

"Харамсалтай нь үгүй шүү. Танаас айсандаа ч юм уу... эсвэл хэт үнэнч дээ ч юм уу гүрийгээд ганц ч үг дуугардаггүй байгаа"

"Арай... дэггүй бяцхан хүүг минь хулгайлчихаагүй биз дээ?"

Хөгшин нэг хөмсгөө өргөн багахан инээд алдан Жастин руу эргэхдээ ийн асуув.

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now