15. Ажил дууслаа!

344 47 15
                                    

Жиминий хэлснээр Жонгүг Пак Жүхёнтой энгийн үе шигээ хаа хамаагүй юм ярьж энгийн байх гэж хичээнэ. Тэгээд удалгүй сэдэвээ эргүүлж эхлэхэд Жүхёны царай багахан хувираад ирэх аж. 

"Ингэхэд зочлох гэж ирээгүй юм аа даа?"

Пак Жүхён гараа салаавчлан атгаж гуян дээрээ тавихдаа ийн хэлэхэд Жонгүгийн царайнд инээмсэглэл тодорч "Тэр үед би ч жаахан та ч залуу байсан. Арай жаахан хөгшрөөд бидэнд хийсэх зүйлээ мартчихсан юм биш биз? Болохгүй шүү ахаа"

"Тэгээд яах гэсэн юм бэ дээ?"

"Таныг өнөөдөр энд дуусгавал яах бол? Харамсалтай ч юм уу?"

Жонгүг энгэрээсээ гар буу гаргаж ирэн цэнэглээд ширээн дээр тавихад дэргэд нь сууж байсан Жимин хурдан гэгч нь хөдлөх буу гаргаж ирээд Жонгүг рүү чиглүүлэв.

"Намайг цааш нь харуулахаар ирсэн юм биз дээ? Чадна гэж бодож байна уу? Хүн алж чадах юм уу?"

Пак Жүхён тайван гэгч нь уртаар амьсгалан ингэж хэлэх аж.

Хариуд нь Жонгүг чангаар инээд алдан "Таны надад хаяж өгсөн хэдэн хүний толгойнуудыг авчирч өгөх хэрэгтэй юу?"

"Бууд л даа тэгвэл"

Тэрээр хоёр гараа алдлан басамжилсан мэт харцаар ширтсээр хэлэхэд Жонгүг уруулаа жимийн инээмсэглээд бөгөөд буугаа доошлуулах ба Жүхён ингэхийг нь мэдэж байсан мэт гараа буулгах аж.

"Чи тэгэх хүн биш шүү дээ..."

"Эндүүрээд байх шиг байна. Өөрийг чинь ингээд л алчихна гэж бодоогүй биз дээ? Дөрвөн мөчийг чинь нэг нэгээр салгаж тамлах ч багадах байтал ингээд л үү? Тийм хайр хаана ч байдаггүй юм"

Жонгүгийн инээмсэглэл гэнэт алга болж хөл рүү нь буугаа чиглүүлэх ба Жүхёныг үг хэлж амжаагүй байтал буудаж орхих нь тэр.

"Би харагдаж байгаагаасаа тэс өөр. Ахыг минь хөнөөсөн чам шиг новш яасан ч тийм амархан нөгөө ертөнц рүү заларч болохгүй"

Хөгшин хөл алдан газар унасан байх ба сул дорой харагдахгүйг хичээж өвдөлтөө тэсвэрлэн авиа үл гаргана.

"Алаад өг гэж гуйх хүртэл чинь тамлаад өгөх болохоор өдийг хүртэл хийсэн нүгэлээ бодно биз. Аваад яв"

_

Ажиллагаа амжилттай дуусжээ. Жимин Жүхёны бичиг баримт дундаас эмнэлгээ өөрт нь өвлүүлэх талаар бичсэн цаасыг олсон ба ердөө л гарын үсэг дутуу байгаа аж.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 10, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now