7. Nevermind

307 45 1
                                    

Жимин Жастин болон Викторыг даган өмнө нь орж үзээгүй өрөөндөө орж иржээ. 

"Тэгээд? Дүрэм чинь юу юм?" 

"Нэг: Ямар нэг зүйл байгаа бол яасан ч битгий нуу. Мэдэх бүхнээ заавал хэл.

Хоёр: Чамайг үнэхээр бидний нэг болж байгаа эсвэл дүр эсгэж байгааг мэдэхгүй болохоор ганцаараа яасан ч битгий гар. 

Гурав: Энэ яг ч дүрэм биш. Гэхдээ чи үснийхээ өнгийг солих хэрэгтэй. Өнгөрсөн удаа хараагүй болохоороо мэдэхгүй дүр эсгээд яваад өгсөн байж болох ч хэрэв харчихвал бидний нэг болжээ гэж бодно. Тэгвэл аюултай"

Дөрөв: -"

"За за за. Юу ч байсан бүгдийг нь зөвшөөрье. Уйтгартай байна"

"Дөрөв: Энэ ч бас дүрэм биш. Чамд шивээс хийнэ. Хаанаа хийлгэх нь чиний дур. Ингээд дууслаа"

"Шивээс гэнэ ээ?"

Түүний хэлсэн зүйл сонирхолыг нь татсан бололтой нүд нь гэрэлтээд л явчихсанд Жастин толгой дохиод шүүгээгээ ухан цаас гаргаж ирэв. 

"Жижигхэн болохоор тийм ч их хөдөлмөр орохгүй"

"Тэгээд хэн хийх юм?"

"Би"

Жастин жижигхэн инээмсэглээд өөрийгөө заахад Жимин 'Энэ чадах уу?' гэсэн янзтай харах аж. 

"Итгэхгүй байгаа юм аа даа? Виктор?"

Жастин Виктор луу харсаар хэлэхэд улаан үст ядам хуруу дунд хуруу хоёрынх нь завсарт ядам хурууных нь хажуу талд хийгдсэн жижигхэн шивээсээ харуулав.

"Бодсоноос ч жижигхэн мөртлөө хөөрхөн юмаа. Юу гэсэн утгатай үсэгнүүд юм?"

"Тэрийг чи дараа мэдэх болно"

Оройн 21 цаг өнгөрч байлаа. Жимин тас харанхуй хэр нь ор байрлуулан тавьсан хэсэгхээн газарт нь гэрэлтэй өрөөнд орж ирээд Жастиныг даган явсаар орон дээр очин суулаа.

"Тэгээд хаана хийлгэхээ бодсон уу?"

"Мм"

"Хаана юм?"

"Өгзгөн дээрээ"

Багажаа ариутган бэлтгэж байсан Жастин хийж байсан үйлдлээ зогсоон түүн рүү харахад Жимин чанга гэгч инээд алдан амаа дараад "Тоглож байна даа. Энд"

Жимин чихнийхээ арын хэсгийг заан хэлэхэд Жастин толгой дохин ажлаа үргэлжлүүлэв.

"Өвдөнө шүү"

"Зөөлөн байгаарай"

Жимин хөнгөхөн инээмсэглээд эвтэйхэн хэвтэхэд Жастин шивээс хийх хэсгийг нь ариутган арчаад ажилдаа ороход бэлэн боллоо.

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now