5. Сонирхолтой түүх

321 44 2
                                    

"Эгчээ хоол хийгээд өгөөч"

Хар үүрээр гал тогоонд эргэлдэх Жимин тогооч бүсгүйгээс ийн гуйх аж.

"Юу идмээр байна?"

"Халуун ногоотой хоол"

"Ойлголоо, хүлээж байгаарай"

Бүсгүй гараа угаан хоолоо хийж эхлэхэд Жимин шанаагаа тулаад түүнийг дагуулан ширтэнэ.

"Таныг ингэхэд хэн гэдэг юм?"

"Намайг... Жиын гэдэг. И Жиын"

"Ийм гоё нэртэй... Ийм хөөрхөн байж яагаад энд тогооч хийгээд байж байгаа юм бэ?"

"Хэн нэгэн манай манай тогооч руу сээтгэнээд байна уу даа?"

Жиминий хажууд шилэн стакан тавигдаж Жастин дэргэд нь суулаа.

"Энд чинь би уйдаад байна шүү дээ. Ядаж хүнтэй ярилцмаар байна. Тэгээд ч би сээтгэнээгүй"

"Ммм... Сээтгэнээгүй байж"

"Угаасаа үнэн биш гэж үү? Эгчийг хөөрхөн болохоор нь аваад ирсэн юм биш үү?"

Жиминийг нүдээ бүлтийлгэсээр асуухад Жонгүг бүсгүй нэг харснаа "Чиний зөв өө... Хөөхөн болохоор нь аваад ирсэн юм. Эгч энд байвал миний хүмүүс ч энд байх дуртай байдаг болохоор"

20 минут орчмын дараа тэдний өмнө халуун ногоо ихтэй догбуги ирэх нь тэр. 

"Намайг бага байхад нэг найз маань халуу ногоо идэж чаддаггүй харшилдаг байсан юм. Үнэрт нь хүртэл дургүй байсан. Гэхдээ би түүний царайг огт санадаггүй"

Жимин царайгаа барайлган яриа эхлүүлэхэд жиын Жастин хоёр түүн рүү анхаарал хандуулав.

"Яг л нүүрийг нь баллуурдчихсан юм шиг"

"Нэрийг нь санадаг уу?"

Жиын ийн асуухад Жимин толгой дохиод "Ганц санадаг нь л тэр. Түүнийг Ким Тэхён гэдэг байсан"

"Тийм байх нь ээ?"

"Сонирхолтой түүх сонсмоор байна уу?"

Жимин тэднийг ээлжлэн харсаар асуухад Жиын түүний дэргэдэх сандал дээр ирэн суулаа. 

"Жиын эгчээ, намайг халуун ногоо иддэггүйг мэдсээр байж халуун ногоотой хоол хийгээ юу?"

Викторыг орилсоор орж ирэхэд Жастин гараас нь татан сандал дээр суулгав. 

"Та нар магадгүй ааваас өшөө авах гэж л намайг хулгайлсан байх л даа. Гэхдээ би Пак Хёнжүгийн төрсөн хүү биш ээ. Тэр намайг хайж үзэх ч үгүй байх"

"Ирсээн. Чамайг байшингийн арын зооринд хийх үед ирээд явсан юм"

"Тэгвэл намайг энд байгааг мэдсэн хэрнээ орхиод явсан байгаа биз? Тэр хүн намайг бага байхад тариа тариад ой санамжийг минь арччихсан юм. 8 настай байсан. Би түүнийг аавыгаа гэж бодсоор 9 жилийг өнгөрөөсөн. 17 настайдаа багынхаа зүйлсийг буцаад санаж эхэлсэн юм"

"Жишээ нь?"

"Би Сөүлийн хамгийн том асрамжийн газарт өссөн. Надад холдож чаддаггүй 3 найз байсан. Багш нар их зоддог муухай хүмүүс байсан болохоор би тэр гурвыг ятгаад тэндээс зугтчихсан. Очих газаргүй идэх хоолгүй жаахан ч болов мөнгө ч үгүй буцаад асрамжийн газар луугаа явахаас өөр аргагүй хоцорч бид 4 асрамжийн газар луу 7 хоногийн дара буцаад алхсан. Тэгээд биднийг асарна хамгаална өсгөнө гээд авч явсан хүн нь Пак Хёнжү байсан юм. Тэр хүн биднийг үнэхээр л асарч хамгаалж тэжээж байсан. 2 сар болсон. Пак Хёнжү ханиаднаас сэргийлэх вакцин хийж өгнө гээд Сокжин ахыг аваад явсан. Дараа нь ахын бие гэнэт муудаж шөнөжин цусаар ханиалгасаар байгаад өглөө нь дээрдэж унтсан ч дахиад сэрээгүй"

Жиминий хоолой зангиран самсаа нь шархираад ирсэнд Жиын нурууг нь илэн аргадаж тайвшруулахыг оролдох аж.

"Хэцүү байвал хүчлэх хэрэггүй шүү дээ"

"Ахад туршилт л хийсэн байх гэж боддог юм. Тэр дөнгөж 11 настай байсан. Би 8 настай. Тэхён надтай чацуу. Харин үлдсэн нэг нь 6 настай. Би түүний нэрийг ч царайг ч санаж чадаагүй"

Жиминий царай бүр ч барайн санаа алдахад Жастин "Жонгүг. Тэр хүүхдийн нэр Жон Жонгүг"

Орой орох хэсэг дээр үргэлжлэл нь гарна 🖤 Double update учраас богинохон бичсэн байгаа шүү😽

𝐉𝐮𝐬𝐭𝐢𝐧 𝐉𝐞𝐨𝐧ʲᵏᵏWhere stories live. Discover now