𝐏𝐫𝐨𝐥𝐨𝐠𝐮𝐞

39 5 0
                                    


Тэр миний анхны хайр байсан.

Анхны гэх тодотголтой бүхнийг минь ч тэр авсан.

Түүнд би бүхнээ зориулсан. Түүний төлөө би тор луу нисэн орох шувуу болсон.

Алхам тутамд минь сануулах ээжийн минь үгс "Хааны ордон гэх газар бол чимээгүй авч хамгийн хорт дайн өрнөх талбар гэсэн үг. Хааны хатан болж орно гэдэг бүр ч аюултай гэм. Дундаа нэг эр хүнтэй байна гэдэг түүнийг булаацалдах бүсгүйчүүлийн өрсөлдөөн ширүүн байх болно. Бүр цаашлаад эрх мэдэлд шунаж суудлыг чинь булаах гэсэн зэтгэрүүд цөөнгүй байна"

Цэцэг шиг дэрвэх нас гэдэг  юуг ч нухацтай тунгаан бодохгүй үе. Гашуун хэдий ч үнэнг сануулах эхийнхээ үгсийг дурлалд сохорсон охин нь нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргана.

Тэр үед "Ордонд дэх амьдрал амаргүй байхыг мэдэж байгаа ч тэр нэгэн байхад л би аюулгүй байх болно."хэмээн түүнийг хамгаалагч баатар лугаа боддог байсан нь юутай харамсалтай.

Гэхдээ..

Хамгийн том аюул нь тэр өөрөө байсныг би мэдээгүй.


_R_

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Where stories live. Discover now