1.2

14 2 0
                                    


Тэр үед би 18 настай байсан

Чусон улсын эзэн хаан нас эцэслээгүй хэдий ч өөрийн суудлыг хунтайждаа эрт хүлээлгэж өгсөн юм. Шалтгаан нь уу? Мэдэхгүй юм даа. Магадгүй 65 насандаа төр удирдан явахаас ядарсан байх. Амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг амар тайван амьдарч, хатан эхэд мэдрүүлж үл чадсан хайр халамжаа нөхөн аз жаргалтай амьдрахыг хүссэн байж магадгүй юм.

Тэгээд л тэр. Хайртай хөвүүн минь хэдийн эрийн цээнд хүрч улс орноо удирдан чиглүүлэх дараагийн хаанд өргөмжлөгдсөн. Мэдээж их хатны суудлыг хоосон байлгаж болохгүй шүү дээ.

Тэр үед түүний хэлсэн уярам үгсийг би одоо ч санадаг.

-"Хаан байна гэдэг зөвхөн ганц эмэгтэйнх байна гэсэн үг биш гэдгийг би мэднэ ээ. Улс төрийн явуулга аль эсвэл албан шахалтаар би хэдэн ч татвар, хэдэн ч бага хатан залсан бай. Хэчнээн үзэсгэлэн гоо бүсгүйчүүдэд хүрээлэгдсэн бай нүдэнд минь зөвхөн чи харагдаж зүрх минь зөвхөн чиний л төлөө цохилох учиртай. Энэ улсын эзэн хааны бүсгүй юугаар ч үл дутах болно. Чи л хүсвэл дэлхийг ч хамаагүй би чамд өгнө. Хатан минь болж үүрд дэргэд минь байгаач И Хэён"

Ингэж л би 18 насандаа торлуу нисэн орох шувуу болсон юм.

Гэхдээ тэр худлаа хэлсэн.

Эзэн хаан өөрийн бүсгүй юугаар ч үл дутаана гэсэн хэдий ч үгүй байсан юм билээ.

Би хайр энхрийллээр дутсан.

Цэцэг мэт дэрвэж явсан би хайр гэх усаар ангаж цангасаар өдөр ирэх тусам хорчийн хатаж байлаа.

_R_

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Where stories live. Discover now