1.1

23 5 0
                                    


Тэр үед би 15 настай байсан

Ээжээс нууцаар Хысинтэй гарч Жүнгюү, Ёнсүк болон бусад хүүхдүүдэд чимээгүй тус хүргэдэг байсан үе. Язгууртан айлын охин байлаа гээд яана гэж? Дулаан хөнжилдөө халуун холоо идэж суух ахуйд гадуур үеийн хүүхдүүд бүр өөрөөс нь ч бяцхан зүрхтэй инээж цалгих насан дээрээ яваа амьд оршихуйнууд гуйлга гуйж цаашлаад арга ядан дээрэм хийн амь зогоож байхад хүн чанар зулгааж тайван унтаж чадна гэж үү?
..Үгүй..

-"Хэён авхай-"

-"Чшшш.. Хысин аа.. Баригдахыг хүсэхгүй л байвал чимээгүй бай" хэмээн шивнэн түүнрүү харвал их л санаа зовсон байртай царай нь таагүй харагдана.

Би үргэлжлүүлэн "Энэ удаад амжилттай гарчихвал хэсэг хугацаанд гэрээс гаралгүй нам гүм байх болно оо."

Хысин "Гэхдээ сүүлд та баригдаад яалаа даа. И Хатагтай их хилэгнэсэн. Одоог хүртэл өнөөх их хилэн нь гараагүй байхад дахиад баригдчихвал дууслаа л гэсэн үг"

"Зүгээр дээ. Баригдлаа гэхэд ааваар халхавч хийхэд болно. Хүүхдүүдийг бод л доо. Сүүлд аваачиж өгсөн хүнс одоо бараг дуусч байгаа байх." хэмээн өрөвдөлтэй нүдээр түүн рүү харна. Энэ харцнаас тэр татгалзаж чадахгүй үргэлжид л миний занганд унадаг шүү дээ. Энэ удаа ч бас-

Хысин "За яахав! Энэ удаад тэд нарт хангалттай хүнс цуглуулж өгчихөөд хэсэг нам гүм байна шүү!"

"Тэгэх болно оо!" хэмээгээд түүнрүү малийхад тэр толгойг минь зөөлөн илээд "Авхай та дэндүү сайхан сэтгэлтэй юм. Гэхдээ энэ гэнэн байдлыг чинь буруугаар ашиглах муу хүмүүс энэ хорвоод цөөнгүй бий гэдэгт л санаа минь их зовох юм"

Би түүний өөдөөс инээмсэглэн "Тэр хүмүүсээс Хысин та хамгаалахад л болно шүү дээ. Угтаа бол миний хамгаалагч нэртэй хэдий ч төрсөн цагаасаа л ах нартай бас надтай цуг өссөн учраас гэр бүлийн минь гишүүн л гэсэн үг. Цаашдаа ч бас миний дэргэд байж муу бүхнээс намайг хамгаална гэж амла" гэхэд түүний сэтгэл ихэд хөдөлсөн харагдана.

Хысин надаас 2 насаар ах. Түүний ээж нь манай ээжийн багаас хамт дагалдаж өссөн шивэгчин  хэдий ч үнэт найз нь байсан юм. Харамсалтай нь Хысин ахыг төрүүлэхдээ их цус алдсанаас болж шоконд ороод зүрх нь зогсчихсон гэсэн. Харин эцэг нь аавын минь үнэнч анд хэдий ч бусдын гарт амь насаа алдчихсан хэмээсэн. Тэгээд л ээжийн минь өрөвч сэтгэл хөдлөн өөрийн хөвгүүдээс ялгарахааргүй өнчирч үлдсэн нялзрай хөвүүнийг И гэр бүлд оруулан өсгөсөн гэдэг.

Хысин "Амлаж байна. Хөөрхөн Хэёныгоо халтай бүхнээс хамгаалж үргэлж энэ цагаахан инээмсэглэлийг чинь хадгалах болно"

"За тэгвэл явж бидний тусламж хамгаас хэрэгтэй байгаа тэдгээр хүүхдүүдэд очиж тусламжийн гараа сунгацгаая"

Очилгүй удсан учраас бид хоёрыг харсан хүүхдүүд дуу шуутай угтаж авцгаав. Тал талаас түм буман асуултаар булцгаан яагаад ирэлгүй удсаныг минь асууна.

Өдөржин хүүхдүүдтэй тоглоцгоон цаг хэрхэн урссаныг ч анзаарсангүй. Гэнэт Хысиний сануулгаар харих цаг болсныг анзааран хүүхдүүдтэй хэсэгтээ ирж чадахгүйгээ хэлэн салах ёс хийцгээхэд бүгд дурамжхан харагдах агаад гунигтай царай гаргацгаан үдэж өгцгөөв.

Хысиныг дагалдуулан гэрийн зүг алхах замдаа нүүрнээсээ инээмсэглэлээ салгаж үл чадна.

Хысин "Тийм сайхан байгаа юм уу?"

"Мхн. Хариу үл нэхэн хүнд тус хүргэнэ гэдэг сэтгэлийг минь жаргалаар цатгана."

Хысин "Хорвоо дээрх хамгийн цагаахан хүн гэвэл авхай та л байна байх. Харамсалтай нь энэ нийгэмд цагаанаас илүү хар тал дүүрэн" хэмээхэд би түүнрүү харан "Үгүй дээ. Хэён би лав цагаан тал нь илүү олон хэмээн найдаж байна" гэхэд хысин надруу харан дэмий л санаа алдахтай зэрэгцэн чанга дуу хадав "ХЫСИН!"

-"АХ НАР!" бид хоёр зэрэг ийн хэлэхтэй зэрэгцэн би түүнрүү нүдээр дохин хурдхан шиг булан тойроод зугтаахад тэдний яриа хойно дуулдсаар үлдэв. Хысин "Сонү , Сонхүн. Та хоёр энд юу хийж яваа юм?"

Бараг хоёр гудам тойрох шахуу хэмжээнд гүйсний эцэст намайг анзаараагүй байх хэмээн найдаад хойноос хөөсөн байх вий хэмээн сэрэмжлэн эргэж харав. Аз болж анзаараагүй бололтой. Баригдсан бол дууслаа л гэсэн үг. Сонү ах бол алтан хайрцаг нээгдтэл үглэх байх харин Сонхүн ах чимээтэйгээсээ илүү чимээгүй талдаа. Юу ч хэлэхгүй авч хийсэн хэрэгтээ гэмштэл хүйтэн харцаараа хайрчихна.

Ийн бодсоор гүйж явахдаа урагш харж амжилгүй хүн мөргөөд дээр дээрээсээ давхралдаад уначих нь тэр. Миний үе магадгүй надаас 2,3 насаар ах гэмээр хөвгүүн. Түүний цээжин дээр хоёр гараараа дарж хэвтэх агаад харц тулгарч орхихдоо орчлонгоос тасрах мэт болж орхих нь тэр. Хэн хэн нь үг үл дуугаран зөвхөн бие биесрүүгээ ширтэлцэнэ.

Хэдэн хором ийм байдалтай хэвтсэн юм бүү мэт гэнэтхэн "Хэён авхай" хэмээх Хысиний дуунаар хаа нэгтээ одож орхисон ухаан санаа минь биендээ буцан ирж гацаж түгдэрсээр "Ө-Өршөөгөөрэй замаа харсангүй" хэмээгээд босох гэсэнд бэлхүүсэн дээр байх түүний хоёр гар хөдөлгөөнийг минь хорих мэт түгжээд харц нь нүднээс минь хором ч салалгүйгээр ам нээв.

Түүний хоолойг анх удаа сонссон үе.

-"Хөөрхөн юм"

Түүний надад хандаж хэлсэн анхны үгс.

Ирээдүйн Хаан мөн түүний Хатны зам мөр анх огтолцсон тэр үед би ердөө арван таван настай байсан.

_𝐑_

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Where stories live. Discover now