1.3

21 4 0
                                    


Тэр үед би 23 настай байсан

Хысин "Бүх зүйл бэлэн. 2 цагийн дараа ордноос хөдөлцгөөх болно"

Юуг ч өгүүлэлгүй харцаар түүнрүү ширтсээр толгой дохисон болоход тэр нүдрүү минь хий дэмий л гуниг тээсэн харцаар ширтэнэ.
Түүний юу хэлэхийг хүсэж байгааг би мэднэ ээ. Одоог хүртэл түүндээ харамсаж явдгийг ч тэр.

Хысин үргэлж л хэлдэг байсан. "Миний харсан хамгийн цагаахан сэтгэлтэй хүн бол чи. Харахад л даган баясаж аз жаргалыг түгээдэг энэ инээмсэглэлийг хамгаалахын тулд би бүхнийг хийнэ"

Харамсалтай нь тэр чадаагүй. Үргэлжид харахыг хүсдэг инээмсэглэлээ тэр хадгалж чадаагүй учраас л одоо харамсаж яваа.

Үүнд түүний буруу байхгүй шүү дээ. Би хүртэл сүүлд хэзээ аз жаргалтайгаар чин сэтгэлээсээ инээмсэглэснээ санахгүй байхад.

Надруу ширтсээр байсанд би түүнрүү өнөөх хүйтэн харцаараа хайрах мэт ширтсээр "Өөр хэлэх зүйл байгаа юм уу?" хэмээхэд

Хысин хэлэх эсэхдээ эргэлзэх мэт хэсэг ширтээд "Уучлаарай. Чамайг ийш хөтөлж орсон хүн би. Энэ хүйтэн газрын босгыг хамт давалцсан хүн нь ч би. Яаж ийж байгаад зуурч үлдэх ёстой байсан юм. Бүгд миний буруу Хэё-" үгээ дуусгаж амжихаас нь өмнө би түүний үгийг тасалж орхив.

-"Одоохондоо Их хатан чинь хэвээрээ байгаа шүү!" үгээ дуусгаж амжаагүй түүний ам одоо ч хагас онгорхой байх агаад хэсэг гайхсан харцаар ширтэх авч төд удалгүй толгой бөхийсөөр "Уучлаарай хатантаан. Мөхөс би гэм алдлаа"

Тэр ч дассан байх. Миний энэ байдалд. Хуучны Хэёныг хичнээн эрж хайвч одоогийн их  хатанд гэнэн цайлган Хэёний гэх нэг ч зүйл үлдээгүй. Хэдий хүн нь нэг байвч ондоо хоёр оршихуй мэт. Гагцхүү өнгөрсөн ба одоо...

Би ч өөрийнхөө ингэж их өөрчлөгдсөнд харамсахгүй байхад Хысин болоод ах нар хамгаас их харамсах нь юутай сонин.

Хысин болоод бусад бараа бологсдоо дагуулсаар өргөөнөөсөө гарав. Дахиж энэ өргөөнд хөл тавихгүй хэмээн найдъя.

Явсаар их хуралдаан болдог өргөөний хажуугаар өнгөрөхдөө нэрийг минь дуудах чимээнээр эргэж харав.

Сонхүн "Их хатантан хөдлөх гэж байна уу?"

-"Тийм ээ."

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Où les histoires vivent. Découvrez maintenant