2.3 [end]

27 6 0
                                    


Тэр үед би 25 настай байсан.

Би өөрийн шунахай хүслийг биелчихлээ л гэж бодсон. Улсынхаа итгэлт хаан ч болоод хайртай бүсгүйгээ ч дэргэдээ хааны хатан гэх нэрэн доор өмчилчихсөн.

Бүх зүйл миний тааллаар өрнөөд байсанд сэтгэл дотроо нууцхан баярлаж явснаа нуух юун. Гэхдээ энэ зөвхөн эхлэл нь л байсан юм билээ.

Улс төрийн мэдэл миний гарт шилжин ирж сэтгэлтэй бүсгүй минь дэргэд минь түшиж тулж байсан тэр үед л би жаргалдаа сохорч орхисон байх. Эхэндээ бүх зүйл төгс байсан.

Харамсалтай нь би түүнийгээ дэргэдээ уяхдаа чихэнд нь шивнэсэн уярам амлалтуудаа мартаж орхисноо анзаарсангүй.

Өдөр ирэх тусам тэр минь нүдэн дээр минь гундаж байлаа. Хааяа нэг ам мурийх нь ч ихэссэн. Хэлсэндээ. Би сохорч орхисон гэдгээ. Хэн нэгний явуулга, худал үгс, хүн итгэхийн аргагүй ятгалгад нь тэр дор нь л автаж орхино. Түүний суудалд шунах бүсгүйчүүл, миний хайрыг татах гэсэн ядсан оролдлогууд, тэдний хойно байх эрх мэдэл бүхий сайд түшмэдүүд хөөрхий муу хааны тархийг угаан утсан хүүхэлдэйгээ болгох гэсэн өгөөшид нь сохор би гүйгээд орсон гэхэд хилсдэхгүй.

Тэр мэдэж байсан.

Тэр бүх явуулгуудыг.

Надад анхааруулах гэж оролдсон. Гэхдээ би үл хайхарсан.

Эцэст нь бүх зүйл оройтсон.

Би аминаасаа илүү их хайрладаг түүнийхээ инээмсэглэлийг бидний үртэйгээ цуг алдчихсан.

Харамсалтай нь энэ гашуудалд би хуруугаа ч хөдөлгөөгүй. Бүх зүйлийг гаргуунд нь орхиж өөрсдийнхөө төлөө нэг ч алхам хийгээгүй хулчийсан. Түүнийг сэтгэлийн шархтай ганцаардал дунд нь хөсөр орхисноо өмөөрч ганц л үг хэлье. Би юу хийх ёстойгоо мэдээгүй.

Өглөөнөөс хойш юунаас ч юм жийрхэж муу совин татаад их хуралдаанд ч анхаарал олигтой төвлөрч өгсөнгүй.

Хуралдааныг дуусгачхаад гарч явахдаа хатныг ахтайгаа тэврэлдэн зогсож байхыг нь алсаас харлаа. Тэр явдлаас хойш ямар ч хүнтэй олигтой дотно байгаагүй түүнийгээ хараад сэтгэл дулаацах хэдий ч  яагаад ч юм улам л жигтэй мэдрэмж төрнө.

Тэнгэр бүүдгэр, борооны үүлс алс холоос нааш зүглэн ирэх хэдий ч нэг салхи ч үгүй тайван чимээгүй байх аж.

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Where stories live. Discover now