𝐄𝐩𝐢𝐥𝐨𝐠𝐮𝐞: 𝐁𝐞𝐠𝐢𝐧𝐧𝐢𝐧𝐠 𝐚𝐧𝐝 𝐞𝐧𝐝

29 6 2
                                    




Их хатны үхэл улс оронг ихээхэн уй гашууд автуулав. 

Энэрэнгүй сэтгэл, ухаан билэг төгс хатны амьд ахуйдаа үйлдсэн үйлс нь Чусон улсыг ихээхэн хөгжил дэвшилд авчраад байсан билээ.

Гашуудлын хугацаа дууссан хэдий ч ард иргэд үргэлжлүүлэн гашуудсаар байсан мэдээ нь хөрш орон даяар тархаж  И хатны алдар цууг бататгаад байв.

Хаан ч мөн ялгаа үгүй.

Хатны үхлийг дуулаад хэргийн газарлуу шөнөжин тасралтгүй давхин очиж өөрийн биеэр шалгасан юм. Цогцос нь олдоогүй тул хатны үхэлтэй эвлэрч чадаагүй хаан цэргүүдтэй нийлэн ойрх газрыг нэгд нэгэнгүй шалгасан.

Гэсэн хэдий ч урсгал усанд туугдаад алга болсон сүйхийг 23 хоногийн дараа олсон ба түүнээс холгүйхэн цогцос олдсон билээ.

Усанд удсанаас болж ялзралт хурдан явагдан хөхөрч хөөсөн хатны төрх дэндүү нүд хальтрам танигдахын аргагүй байсан гэж тэнд байсан цэргүүд ярилцдаг.

Хатны үхэл хаанд дэндүү хүнд туссан ба өргөөнөөсөө гаралгүй 5 сар бүгсэн нь төрд хүнд туссан аж.


Алдар цуут ах дүү  И Жанжид дүүгийнхээ үхлийн дараа хэргэм зэргээсээ өөрсдөө татгалзан усанд хаясан чулуу мэт ор сураггүй алга болсон нь ард иргэд хийгээд улс орон даяар давхар гарз авчирсан юм.

Шинэ хааны төр барьсан
наймдугаар он.

Алс тосгоны хаа нэгтээ..

"Хатаан..."

Язгууртан айлын залуу ноёнтон шиг харагдах эгэл ардын хувцастай хааны хоолой чичирхийлэх аж.

"Хатан минь...."

"Хэён....." хэмээсээр таалал төгссөн хатантай туйлын ижил царайтай бүсгүйг тэврэн авах нь тэр.

Төгсөв.

Дөнгөж үйл явдал эхэлж байгаа хэдий ч мөн төгсөж байна.

Цааш үргэлжлүүлэн бичих эсэхдээ их эргэлзсэж байгаа ч ингээд дуусгасан нь дээр байх.

Драфтндаа хадгалаад байж байснаас нийтлье гэж бодоод ойлгоорой^^


_R_

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz