2.1

17 2 0
                                    


Тэр үед би 17 настай байсан

Шадар тайганаа дагуулан ордноос гарч угсаа залгамжлагч хунтайжийн хувиар бус энгийн л нэгэн хөвгүүний хувиар гадаах ертөнцтэй танилцан явж байсан үе.

Аз жаргалын дуу хадах өнчин хүүхдүүдийн оромж гэмээр газрын дэргэдүүр өнгөрч явахдаа түүнийг анх удаа харсан нь энэ байсан юм. Бусдаас арай илүү онцгойрч гарч ирсэн, энгийн хэрнээ цаанаасаа чамин харагдах торгон хамбуг өмссөн байх тэр.

Хаанаас нь ч харсан язгууртан айлын эрх танхил охин. Тэгсэн хэрнээ уранхай ноорхой хувцастай сүрлээр хийсэн гутал өмссөн зиндаа доогуур хүүхдүүдтэй баясалтай нь аргагүй хөгжилдөн наадаж байгааг нь хараад сонирхол ихээр татагдсанаа нуух юун.

Түүний инээмсэглэл.

Энэ дэлхийн ямар ч хүний сэтгэлийн утсыг хөндөж чадахуйц тийм л инээмсэглэл. Харцаа хүртэл үл салгаж чадахаар. Хэдэн ч цаг ширтсэн хэзээ ч уйдахгүй байх түүний гэрэл цацруулах инээмсэглэлээс.

Энэ сэтгэл догдлуулам мэдрэмжийг юу гэж нэрийдэх вэ?

Хөндлөнгийн хэнээс ч асуусан бүгд нэг л хариултыг өгнө байх.

Анхны харцаар дурлах

Ирээдүйн хаан өөрийн
Хатандаа дурласан тэр цаг үед би
ердөө 17 настай байсан.

_R_

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Where stories live. Discover now