2.2

18 3 0
                                    


Тэр үед би 20 настай байсан

Хаан эзний, төр улсын их хатан байна гэдэг амаргүй. Хүн бүр л мэднэ. Ордон бол чимээгүй дайн өрнөх цуст талбар гэдгийг.

Гэсэн хэдий ч өөрийн шунал хүсэлдээ дарагдан түүнийгээ л дэргэдээ байлгахыг хүсэхдээ ямар хэрцгий байр сууринд хайртай бүсгүйгээ хадаж орхихоо хайхарсангүй.

Гэсэн хэдий ч түүнд би ганц боломж олгосон юм.

Сонголтыг хийх.

-"Хаан байна гэдэг зөвхөн ганц эмэгтэйнх байна гэсэн үг биш гэдгийг би мэднэ ээ. Улс төрийн явуулга аль эсвэл албан шахалтаар би хэдэн ч татвар, хэдэн ч бага хатан залсан бай. Хэчнээн үзэсгэлэн гоо бүсгүйчүүдэд хүрээлэгдсэн бай нүдэнд минь зөвхөн чи харагдаж зүрх минь зөвхөн чиний л төлөө цохилох учиртай. Энэ улсын эзэн хааны бүсгүй юугаар ч үл дутах болно. Чи л хүсвэл дэлхийг ч хамаагүй би чамд өгнө. Хатан минь болж үүрд дэргэд минь байгаач И Хэён"

Үүнийг хэлэхдээ би дагжин чичирч байлаа.

Хэрэв...

Хэрэв тэр минь энэ их хариуцлагыг дааж чадахгүйгээ ойлгоод надаас яваад өгвөл яах вэ? Түүнийхээ сэтгэл татам инээмсэглэлийг дахиж харж чадахааргүй бол би цаашид яаж өдөр хоногийг өнгөрүүлэх билээ? гэх өөрийгөө бодсон өчүүхэн айдсаа арайхийн дарсаар дотроо түм буман удаа залбирч байлаа.

Тэр минь намайг битгий орхиосой гэж

Азаар энэ өчүүхэн бодол минь бурханы чихэнд сонортов уу гэмээр хүсэл минь миний тааллаар болсон юм.

Дүүлэн нисэх түүнийгээ өөрийн
торонд хорьж орхихдоо би ердөө
20 настай байсан.

_R_

Ex Queen [𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝]Where stories live. Discover now