01 | Radio Star

253 49 15
                                    

"Анхаараарай, анхаараарай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Анхаараарай, анхаараарай. Ханыл ахлах сургуульд өглөөний 9 цаг."

Бор үсээ цэвэрхэн самнасан, 176 177 орчим өндөртэй хөвгүүн сургуулийн хаалгаар ормогц хүн бүр дуугаа хураан хана нална.

"Энэ долоо хоногт улирал дундын шалгалт явагдаж байгаатай холбогдуулан сурагчдын сэтгэл санаа хүндхэн байгаа тухай сургуулийн сонинд мэдээ нийтлэгдсэн нь ойрын өдрүүдэд тун ч алдартай болоод байна."

Хүүг цүнхээ мөрнөөсөө буулгах төдий бусад сурагчид түүний зүг гүйлдэн ирэх бөгөөд хэн азтай нь түүний улаан өнгийн nike цүнхийг шүүрэн авдаг заншилтай аж.

"Мөн одоогийн байдлаар бүх шалгалтуудад нэгдүгээр байр эзлээд буй 2-1 ангийн Кан Тэхёнд баяр хүргье."

Сургуулийн радиогоор ийн хэлмэгц бүх сурагчид алга таших бол өнөө ихэмсэг хүү л ганцаар ярвайсаар ангидаа орсон юм.

"Сургуулийн радио, өргөн нэвтрүүлэг ч гэх шиг. Хэнд  ч хэрэггүй юмаараа өглөө болгон үймээн тарихаа болиосой. Тэнэг амьтан."

Хүүгийн үглээнийг даран хонх ниргэлэх хийгээд ангид багштай зэрэгцэн өөр нэгэн сурагч орж ирэх аж. Ангийн охид бүгд л түүний зүг аальгүйхэн инээмсэглэл тодруулж, багшийн яриаг үл тоон хар үстийг өдөцгөөх нь сургуулийн нэгдүгээр байр болсон сурагчийн хувьд туйлын гутамшиг билээ.

"Өглөөний мэнд, Тэхёнаа?" 

Бомгюгийн инээмсэглэлийг үл тоон Кан Тэхён дэвтэр номоо ширээн дээр нэг нэгээр нь өрсөөр...

"Сургуулийн радиог хөтөлдөг алдартай нэгнийг үл тоох хүн чамаас өөр байхгүй юм даа."

"Би тэнэг хүмүүсд дургүй."

"Царайлаг байсан ч хамаагүй юу?"

"Би өөрийгөө чамаас илүү царайлаг байх вий гэж айж байна."

Хар үст "Тэгвэл би их зантай хүмүүсд дургүй." хэмээгээд хэлээ гаргахтай зэрэгцэн өнөөдрийн хичээл эхлэсэн юм.

-1984 оны хавар. Бие биенээсээ тэс өөр ертөнцүүд огтлолцохоор байрнаасаа хөдлөв. 

 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Radio Lover || MglWhere stories live. Discover now